ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 10

Өнөөдөр 2020.09.10. Энэ оны 254 дэх өдөр бөгөөд он дуусахад 112 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 23 минутад мандлаа. 19 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх өдөр. Гибралтард өнөөдөр Үндэсний баярын өдөр бол Хятадад Багш нарын, Гондураст Хүүхэд хамгаалах, Украинд Биеийн тамир, спортын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Крис Коламбус, Английн жүжигчин Колин Фёрт, Канадын хоккейчин Жо Ньювендайк, Оросын хоккейчин Сергей Петренко, жүжигчин Максим Виторган, Америкийн жүжигчин Райан Филипп, Бразилын теннисчин Густаво Куэртен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2005 оны энэ өдөр Монгол Улсын түүхэн дэх анхны газрын тос боловсруулах үйлдвэр болох Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг нээх ёслол Бээжин хотод болжээ.

2006 оны энэ өдөр Эрээн-Замын-Үүдийг холбосон засмал зам албан ёсоор ашиглалтад оров. Эрээн хотоос Замын –Үүд боомт ороход машинаар гурван минут явдаг болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1925 оны энэ өдөр Кызылордод Казахын анхны үндэсний мэргэжлийн театр үүсгэн байгуулагджээ.

1939 оны энэ өдөр Канад улс Германд дайн зарлав.

1964 оны энэ өдөр Род Стюарт анхны сингл болох «Good Morning, Little Schoolgirl»-оо бичүүлжээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэжээ.

Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, бороо, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин газар ухах, гүүр тавих, цөөрөм байгуулахад тохиромжгүй.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top