ДЭМБ: "КОВИД"-ын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны гуравдугаар сард коронавирусний эсрэг эхний вакцинууд гарснаар цар тахлын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө хэмээн үзэж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын зөвлөх Брюс Эйлвард мэдэгджээ.

Өдгөө дэлхий дахинд гаргаж буй нөр их хүчин чармайлт, хөдөлмөрийн дүнд цар тахлын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх боломж ирэх гуравдугаар сар гэхэд нээгдэнэ. Тэр үед хувийн халдвар хамгаалалтын хэрэгсэл, дексаметазон, амьсгалын аппарат, КОВИД-19 түргэвчилсэн тест зэрэг хэрэгслийн нөөц бий болохоос гадна вакцин гарч ирнэ гэж Эйлвард Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73-р чуулган дээр мэдэгджээ.

Түүнчлэн, ирэх гуравдугаар сар гэхэд коронавирусийг бие даан оношлох боломжтой тест бий болно гэж ДЭМБ найдаж байна. Ирэх жилийн эхний улиралд тус байгууллага КОВИД-19-ийн эсрэг вакцин олгох хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн болох гэнэ. Ингэснээр, цар тахлын нөхцөл байдал ирэх оны гуравдугаар сард гэхэд үндсээрээ өөрчлөгдөнө гэж үзэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.95) 2020 оны 11 сарын 11

ЧИ ЯАСАН БҮДҮҮЛЭГ ХҮН БЭ. ИНГЭЖ ХАМААГҮЙ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДОРОМЖИЛЖ АРАЙ БОЛОХГҮЙ БАЙХ АА ЯРИХАД БАС УЧИР БАЙДАГ ЮМ ШҮҮ. МАЛНУУД Ч ГЭХ ШИГ.

0  |  0
Баатар (109.89.151.254) 2020 оны 11 сарын 10

Сурданзан Хурэлсух ба тууний УОК болон корона нямхуу зэрэг малнуудад энэ мэдээгээ уншуулаарай даа. Ядарсан хэдэн харихын хуслэн болсон монголчуудынхаа хармааг хуулийн гэсэн хууль бус аргаар хулгайлж авах аргаа болиосоо доо. Хилээ хятадуудад нээж монголчууддаа хааснаас еер юу ч хийж чадаагуй арчаагуй засаг. Хандивын менгийг хуртэл хулгайлдаг гэж бгаа эд.

1  |  1
Top