ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Өнөөдөр 2020.11.13. Энэ оны 318 дахь өдөр. Он дуусахад 48 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 56 минутад мандлаа. 17 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын харааны бэрхшээлтэй хүмүүсийн өдөр. Мөн Зайдасны мэндэлсэн өдөр. Македонид өнөөдөр Үндэсний мод тарих өдөр бол ОХУ-д төрийн нууцыг хамгаалах албаны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч Рон Артест, Японы дуучин Такүя Кимүра, Шотландын жүжигчин Жерард Батлер, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Вупи Голдберг, Америкийн эрдэмтэн Кристоф Кох зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Японд анх удаа “Коммунист намын тунхаг” хэвлэгджээ.

1909 оны энэ өдөр АНУ-ын Черри нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 250 уурхайчин амиа алдсан байна.

1940 оны энэ өдөр “Willis Motor Co” компани анхны жийп машины туршилтыг хийжээ.

1947 оны энэ өдөр ЗХУ-д алдарт АК-47 автомат буу “мэндэлсэн” байна.

2015 оны энэ өдөр Парист алан хядах ажиллагаа болж, 120 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр хууль цааз гаргах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, зөвлөгөө хийхэд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top