ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Өнөөдөр 2020.11.14. Энэ оны 319 дэх өдөр. Он дуусахад 47 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 57 минутад мандлаа. 17 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -12 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр. Дэлхийн улс орнуудаас Колумбад өнөөдөр Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжмийн зохиолч Венди Карлос, Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз, Америкийн жүжигчин Стивен Бишоп, Францын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен, Зөвлөлтийн уран гулгагч, Европын аварга Игорь Бобрин, Оросын жүжигчин Мария Кожевникова зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал илгээжээ.

2012 оны энэ өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт Филиппинийг тусгаар улс гэж зарлажээ.

1945 оны энэ өдөр Индонезийн анхны Ерөнхий сайдаар Сутан Шарир томилогдов.

1968 оны энэ өдөр Европт анх удаагаа уушги шилжүүлэн суулгах мэс ажилбар хийгджээ.

1994 оны энэ өдөр Парис, Лондоны хооронд Ла-Маншийн хонгилоор дамжин хөдөлгөөн нээгдэв.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top