ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Өнөөдөр 2020.11.16. Энэ оны 321 дэх өдөр. Он дуусахад 45 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 00 минутад мандлаа. 17 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын анорекситэй тэмцэх өдөр. Улс орнуудаас Исландад исланд хэлний өдөр, БНАСАУ-д Ээжүүдийн өдөр, Украинд Радио, телевизийн ажилтнуудын өдөр юм.

Энэ өдөр Итали, Францын жүжигчин, найруулагч Валерия Бруни-Тедески, Канадын дуучин, Грэммийн таван удаагийн шагналт Дайана Кролл, Английн хөл бөмбөгч, дасгалжуулагч Пол Скоулс, Украины уран гулгалтын тамирчин, олимпын аварга Оксана Баюл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Мэгги Жилленхол зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2013.11.16: Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907: Оклахома АНУ-ын 46 дахь муж болжээ.

1918: Унгар улс тусгаар тогтнов.

1933: ЗСБНХУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1989: Чехословак улсад хамба хилэн хувьсгал эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал нас ахар болно.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийхэд сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top