Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ башёд Хакүхо, Какүрюү аваргууд гэмтлийн улмаас дахин зодоглоогүй нь олон шүүмжлэлийг дагуулж байгаа. Сүмо бөхийн холбооноос ч тэдэнд ирэх нэгдүгээр сарын тэмцээнд заавал барилдах шаардлага тавина гэж мэдэгдсэн. Ингэхэд манай хоёр ёкозүна л илүү олон өнжөөд, тэмцээнээс гараад байгаа юу? Юуны өмнө хоёр аваргын сүүлийн тэмцээнүүдийг авч үзье.
Хакүхо:
2020 онд болсон 5 тэмцээний (Зуны тэмцээн цуцлагдсан) нэгт нь зодоглож, түрүүлсэн. Нэг, долоодугаар сарын тэмцээний голоос гарч, харин сүүлийн хоёр башёд эхний өдрөөс барилдаагүй. 2019 онд хоёр түрүүлж, нэг тэмцээнийг бүтэн өнжиж, хоёр тэмцээний голоос гарсан.
Какүрюү:
2020 онд болсон 5 тэмцээний (Зуны тэмцээн цуцлагдсан) нэг тэмцээнд зодоглож, 12 давсан. Хоёр тэмцээний голоос гарч, хоёр тэмцээнд барилдаагүй. 2019 оны долоодугаар сард 6 дахь түрүүгээ авснаас хойших долоон тэмцээний зургаад нь өнжсөн.
Ёкозүна бол бусад цолоос ялгаатай нь алддаг цол биш. Амжилтгүй барилдаад байвал зодог тайлна. Гэхдээ тийм нөхцөлд зодог тайлах ёстой гэсэн дүрэм үгүй тул аваргууд өөрсдөө хэзээ дохёгоо орхихоо шийддэг.
Эрт урьдын аваргууд ямар үед зодог тайлж байв? Хакүхо, Какүрюү хоёр зодог тайлах ёстой юу? Харьцуулаад үзье.
2013 онд таалал төгссөн их аварга Тайхо “Би ёкозүна цолыг Сүмо бөхийн холбооны нүүр царай гэж боддог байсан. 15 өдөр ёкозүна хүний нэрийг гутаалгүй барилдахгүй бол болохгүй. Би түрүүлснийхээ дараа ч “Энэ башёд үүргээ биелүүлсэн ч ирэх тэмцээнд яах бол” гэсэн бодолтойгоор зодог тайлах хүртлээ барилдсан. Үүргээ биелүүлж чадахгүй нь гэж санагдсан тэр цагт шууд зодог тайлна гэж боддог байсан” гэж хэлж байлаа.
Шёова эриний их аварга Тайхогийн амжилтыг үзье. Их аварга 1967 оны 11 дүгээр сарын тэмцээнээс 1968 оны долоодугаар сарын тэмцээн хүртэл 5 башё дараалан өнжсөний гуравт нь огт барилдаагүй байдаг. Гэхдээ 1968 оны Намрын тэмцээнд эргэн ирээд гурван тэмцээн дараалан түрүүлсэн юм. Тайхо аварга хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сард түрүүлсэн. Дараагийн Хаврын тэмцээнд 12 давж, 3 унасан ч тавдугаар сарын тэмцээний тав дахь өдөр нь “Сүмогийн ертөнцийн хан хүү” гэгддэг комүсүби Таканоханад унаад зодог тайлсан билээ. 3 даваа, 2 унаатай байлаа.
Тайхо аваргатай адил их аварга хэргэмтэй Китаноүми амьд ахуйдаа “Би ёкозүна цолоороо их бахархдаг байсан болохоор дохён дээр унаж, ялагдаж байгаагаа бусдад харуулахыг хүсдэггүй байлаа” гэж байв. Ид үедээ “Үзэн ядмаар хүчирхэг” гэгдэж байсан Китаноүми зодог тайлахаас өмнөх үедээ гэмтэл бэртэл ихтэй байсан. 1982 оны тавдугаар сараас зургаан башё дараалан өнжихдөө гуравт нь барилдаагүй байдаг. Дараа нь 1984 оны тавдугаар сард 14 башёгийн дараа нэг ч уналгүй түрүүлсэн ч 1985 оны нэгдүгээр сарын тэмцээнд эхний хоёр өдөр дараалан унаад Шинэ Кокүгикан ордонд нэг ч давж амжилгүй зодог тайлсан.
Японы “Ард түмний гавьяат” цолт их аварга Чиёонофүжи бол зодог тайлахаасаа өмнөх хоёр башёг эс тооцвол дараалан өнжиж байгаагүй аварга. Тэр үед аваргууд дараалан өнжлөө гэхэд гурваас олон башё өнждөггүй байлаа.
Аварга хүн олон башё дараалан өнжих “эрхтэй” гэдгийг анх гаргасан аварга бол Таканохана. Таканохана 2001 оны долоодугаар сараас 2002 оны долоодугаар сарын Нагоя башё хүртэл долоон тэмцээнд огт барилдаагүй. Түүнийг давж гарсан ёкозүна бол Кисэносато. 2017 оны тавдугаар сарын тэмцээнээс 2018 оны есдүгээр сарын башё хүртэл найман тэмцээн дараалан өнжсөн түүхэн амжилттай.
Хавайн үлэмж биет аваргуудыг тогтоож, сүмо бөхийн нэр хүндийг асар өсгөсөн Таканохана, 19 жилийн дараа төрсөн япон ёкозүна болох Кисэносато нарт Сүмогийн холбооноос зөөлөн хандсан нь илт. Гэхдээ одоо холбоонд энэ хоёр аваргыг Хакүхо, Какүрюү хоёртой харьцуулахыг хүсэхгүй байгаа.
Таканохана, Кисэносато хоёрт байгуулсан гавьяаг нь үнэлж, урт удаан хугацаанд өнжих эрх олгосон юм бол мэргэжлийн сүмогийн бараг бүх рекордыг эвдсэн давтагдашгүй их аварга Хакүход зодог тайл гэж сануулах эрх Сүмо бөхийн холбоонд байгаа юу?
Сэтгэгдэл ( 18 )
ypon uls buh rekortiin ezen ooriinhoo irgen avargad ymar muuhai handaj bna aa geshsh :P
gutsatsgaa ene huniig amjiltand hurhed tanar uhsen atsaaraa ch tuslaagui bj hunii umnuus amidraad bga muu amidraaliin zaaahaa booli lalruudaa hun yaahaa uuruu medne
Япончууд аливаа юманд углуургаар нь ханддаг. Нэгэнд усыг нь ууж ёсыг нь дагаж Сүлдэнд нь мөргөж иргэн нь болсон бол ёсоор нь хийх хэрэгтэй.
Өөрсдөө л мэднэ биз дээ.Та нар олон юм б\nичээд яахав.
Олимп хүртэл яаж ийгээд тэсэх хэрэгтэй, бусад нь яадгийн.
нэг дайралт хийх байх японд ёкозуна төрөх арай болоогүй бн. ер нь манай 2н цаг нь болсон доо
urvagch nar yanuu bnu hamaa alga munguur eh ornoosoo urvasan hugii novshnuud
Ene bol japanii sumogiin holboonii medeh asuudal.
ymar aawni eh oronni medne geh bish yponni medeh bz
Монгол хүн биш болсон юм чинь одоо япон хүн шүү дээ тэр эх орон нь хүлээж авах байлгүй юунд санаа тависанийм өөрөө санаа зовоогүй байхад бид нар юуч билээ дээ
Монгол хүн биш болсон юм чинь одоо япон хүн шүү дээ тэр эх орон нь хүлээж авах байлгүй юунд санаа тависанийм өөрөө санаа зовоогүй байхад бид нар юуч билээ дээ
Монгол хүн биш болсон юм чинь одоо япон хүн шүү дээ тэр эх орон нь хүлээж авах байлгүй юунд санаа тависанийм өөрөө санаа зовоогүй байхад бид нар юуч билээ дээ
Гүрийж байгаад олимпын нээлтэнд оролцчихмоор байдаг. Яадаг ч юм билээ.
zodog tail.busad buhchuuded bolomj olgo
naadakh chin tegeed sport uu!
Энд биш Сумогийн холбоонд бичээч новш минь
ЗОДОГ тайлах нь зөв. НЭГЭНТ барилдах нь асуудал болоод байгаа учраас зодог тайлсан нь зүйтэй.
Байхгүй шдээ.