ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Өнөөдөр 2020.11.17. Энэ оны 322 дахь өдөр. Он дуусахад 44 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 02 минутад мандлаа. 17 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын оюутны өдөр. Орост өнөөдөр Цагдаагийн өдөр бол Чех, Словакд Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Мартин Скорсезе, жүжигчин, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Дэнни де Вито, Англи, Францын кино найруулагч Ролан Жоффе, Канадын жүжигчин Рэйчел МакАдамс, Америкийн зохиолч Кристофер Паолини, поп, R&B дуучин Кэт Делуна зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:


•    1988
    Беназир Бхутто Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд болжээ.        

•    1993
    Нигерид төрийн эргэлт болов.  


•    2000 
«Украин хэзээ ч цөмийн зэвсэгтэй орон болохгүй» хэмээн тус улсын Ерөнхийлөгч Леонид Кучма мэдэгджээ.
 
•    2019 
Беларуст парламентын сонгууль болов.
 
Өнөөдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.
 
Энэ өдөр луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад тохиромжгүй. 

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүсэг(202.179.25.144) 2020 оны 11 сарын 17

Мухар сүсгийн мэдээлэл олон нийтэд цацдагийг бүрмөсөн хориглох ёстой. Тархи толгой нь ажиллахаа байж өөрийн хүчинд биш бусад ямар нэг зүйлд итгэж мунхрагсдын гайгаар улс орны хөгжил саарч хүн ард сэтгэлээр ядуурч байна.

0  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 11 сарын 17

Энэ зөв мэдээ шүү ...би унших дуртай ... амжилт хүсье...

0  |  0
Top