Өглөөний мэнд!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Өнөөдөр 2020.11.20. Энэ оны 325 дахь өдөр. Он дуусахад 41 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 06 минутад мандлаа.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -24 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн өдөр. Их Британид өнөөдөр хатан хаан Элизабетын хуримын өдөр, мөн Төрийн далбааны албан ёсны өдөр юм. Мексикт Мексикийн хувьсгалын ойн өдөр. Орост Тээврийн ажилтнуудын өдөр бол Украинд Хөдөө аж ахуйн ажилтны өдөр.    

Энэ өдөр Америкийн жүжигчин, фото модель Бо Дерек, Шон Янг, Япон, Америк, Оросын уран гулгагч Юко Кавагүти, Украин, Оросын балетчин Сергей Полунин, Их Британийн дуучин Конни Талбот зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1910 — Мексикийн хувьсгал эхлэв.         

1917 — Бүгд найрамдах Украин ард улсыг зарлан тунхаглажээ.             

1962 — Карибын хямрал дуусав.                         

1979 — Анх удаагаа өвчтөнд хиймэл цус хийжээ.                       

1990 — цуврал алуурчин Андрей Чикатилог баривчлав.                   

2003 —Истанбулын төвд террорист ажиллагаа болжээ.

Энэ өдөр үс засуулвал өнгө зүс сайжирна. Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top