ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Өнөөдөр 2020.11.23. Энэ оны 328 дахь өдөр. Он дуусахад 38 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 10 минутад мандлаа. 17 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -0 хэм, шөнөдөө -13 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Францын жүжигчин Венсан Кассель, Шведийн хоккейч, дэлхийн хоёр удаагийн аварга Никлас Бекстрём, шведский хоккеист, Оросын уран гулгагч Алёна Леонова, Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 — Италид Борис Пастернакийн «Доктор Живаго» роман гарчээ.

1921 - АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нарт өвчтөнүүдэд шар айргийг эмийн үүргээр бичихийг хоригложээ.

1923 - Якоб Шик анхны цахилгаан сахлын хутганы патентыг авсан байна. 1936 - Америкийн «Life» сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1970 — Донецк мужийг Лениний хоёрдугаар одонгоор шагнав.

1981 - Хятадад хувийн бизнесийг зөвшөөрсөн байна.

1996 - Бүгд найрамдах Ангола улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэлд бүү оролцоорой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top