ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Өнөөдөр 2020.11.24. Энэ оны 329 дэх өдөр. Он дуусахад 37 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 12 минутад мандлаа. 17 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Арктикт Далайн морины өдөр. Тажикистанд Төрийн далбааны, Туркт Багш нарын өдөр юм. 

Энэ өдөр Америкийн жүжигчин, кино продюсер Лола Глодини, Даниэль Николет, Мередит Паттерсон, Кэтрин Хайгл, Оросын дуучин, жүжигчин Светлана Светикова, Мария Козакова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921.11.24: Намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэв. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1998.11.24: Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилжээ.

Энэ өдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Тухайн өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүлштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлүүлэх, хишиг даллага авахуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

 

Top