Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт, тодруулбал Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд баригдаж буй барилгын “B1” давхарт гал гарчээ.
Нийслэлийн онцгой байдлын газарт гал гарч буй тухай дуудлага 10:48 цагийн орчим ирсэн байна. Дуудлагын дагуу гал унтраах, аврах Аравдугаар ангийн ээлжийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг унтраажээ.
Тус барилгын зоорийн давхарын узелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсан аж.
Гал унтраах үеэр тус барилгын гуравдугаар давхарт байсан хоёр иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь насыг нь аварсан байна.
Сэтгэгдэл ( 0 )