ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Өнөөдөр 2020.11.25. Энэ оны 330 дахь өдөр. Он дуусахад 36 хоног үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 08 цаг 13 минутад мандлаа. 17 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Туркменистанд Ургацын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин Эми Грант, Оросын зохиолч Андрей Кивинов, Канадын жүжигчин Жилл Хеннесси, Америкийн жүжигчин Кристина Эпплгейт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924.11.25 - Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаар Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.

1925.11.25 - Хянан байцаах яам байгуулагджээ.

1974.11.25 - “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа тус цолыг хүртээв.

1990.11.25 - Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.

2010.11.25 - Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотод анх удаа болов.

Өнөөдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top