ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Өнөөдөр 2020.11.27. Энэ оны 332 дахь өдөр. Он дуусахад 34 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 08 цаг 15 минутад мандлаа. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -11 градус, шөнөдөө -23 градус.

Өнөөдөр ОХУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр,  Испанид Багш нарын өдөр тохиож байна.

Энэ өдөр Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, жүжигчин Наталья Бузько, Оросын жүжигчин, найруулагч Владимир Машков, жүжигчин Виктория Боня, Португалын хөл бөмбөгч Бруну Алвеш, Оросын хөл бөмбөгч Александр Кержаков, Канадын жүжигчин Элисон Пилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914 — Еврейн томоохон буяны байгууллага болох Жойнт үүсгэн байгуулагджээ.

1920 — Беларусын тусгаар тогтнолыг хамгаалсан Слуцкийн бослого эхлэв.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ.

Энэ өдөр морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй байх бол бар, туулай жилтнүүд аливаад хянуур болгоомжтой хандаарай.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top