ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Өнөөдөр 2020.11.28. Энэ оны 333 дахь өдөр. Он дуусахад 33 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 17 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -10 градус, шөнөдөө -23 градус.

Өнөөдөр Албанид Төрийн далбааны өдөр бол Иранд тэнгисийн цэргийн, Чад болон Бурундид Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн яруу найрагч, зураач Уильям Блэйк, Америкийн архитектор Хенри Бэкон, Америкийн жүжигчин Эд Харрис, Жон Стюарт нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1775 оны энэ өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн албыг албан ёсоор байгуулав.

1821 оны энэ өдөр Панама Испаниас тусгаар тогтнолоо зарлав.

1843 оны энэ өдөр Хавайн хаант улсыг Их Британи, Франц улс бие даасан улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

1861 оны энэ өдөр Холбооны конгресс Миссуригийн Холбоог албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

1914 оны энэ өдөр долоодугаар сард Дэлхийн нэгдүгээр дайны улмаас хаагдсан байсан Нью-Йоркийн хөрөнгийн бирж бондын арилжаагаа дахин нээв.

1960 оны энэ өдөр Мавритан улс Франц улсаас тусгаар тогтнолоо.

1973 онд Алжирд Арабын холбооны дээд хэмжээний уулзалтаар Палестиныг хүлээн зөвшөөрөв.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй байх бол гахай, хулгана жилтнүүд аливаад хянуур болгоомжтой хандаарай.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top