ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Өнөөдөр 2020.11.30. Энэ оны 335 дахь өдөр. Он дуусахад 31 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын мэдээллийг хамгаалах өдөр. Барбадос, Йеменд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн бас гитарчин, “Deep Purple” рок хамтлагийн гишүүн Рожер Гловер, рок дуучин Билли Айдол, Мексикийн кино зураглаач, Оскарын гурван удаагийн шагналт Эммануэль Любецки, Америкийн жүжигчин Бен Стиллер, Эми Райан, Кейли Куоко зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 - Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын бүрэлдэхүүнд Чеченийн автономит муж байгуулагджээ.

1939 – Зөвлөлт, Финландын дайн эхлэв. Өглөөний найман цагт Улаан армийн Ерөнхий командлалын тушаалаар тус армийн хэсгүүд Финландын хил рүү орж иржээ.

1943 – Грек, Италийн дайнаар тахир дутуу болсон хүмүүсийг буудсан байна.

1952 - Н.А.Римский-Корсаковт зориулсан хөшөө босгожээ.

1954- Америк эмэгтэй солирын хэлтэрхийд өртөж шархадсан байна. Энэ нь харь гарагийн зүйл хүний ​​биед гэмтэл учруулсныг бүрэн баримтжуулсан анхны тохиолдол болсон байна.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Өнөөдрийн ажил үйлсэд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top