ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 12 сарын 01

Өнөөдөр 2020.12.01. Энэ оны 336 дахь өдөр. Он дуусахад 30 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -26 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр. Казахстанд өнөөдөр тус улсын Анхны Ерөнхийлөгчийн өдөр бол Чад улсад Эрх чөлөө, ардчиллын өдөр, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад Бүгд Найрамдах улсын өдөр, Панамд Багш нарын өдөр, Румынд Румыны нэгдлийн өдөр, Украинд Прокурорын ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин Жереми Нортэм, Италийн хөл бөмбөгч Сальваторе Скиллачи, Шинэ Зеландын найруулагч Эндрю Адамсон, Францын жүжигчин Эдуар Бер, Америкийн жүжигчин Кэтрин Ланаса, Сара Сильверман, Зои Кравиц, супер модель Шанель Иман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1959 — Антарктидыг цэргийн зорилгоор ашиглахыг хориглохоор тохиролцжээ.

1974 — Вашингтонд Boeing 727 онгоц сүйрч, 92 хүн нас баржээ. Энэ нь Виржиниа мужийн түүхэн дэх томоохон агаарын тээврийн сүйрэл болсон байна.   

1989 — Михаил Сергеевич Горбачёв Зөвлөлтийн удирдагчдаас анх удаагаа Ватиканд айлчилжээ.

1991 — Украинд Тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт болсон байна.

Мөн оны энэ өдөр Казахстанд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2001 — Оросын «Нэгдмэл Орос» нам байгуулагдав.

2006 — Африк тивд анх удаагаа ӨАБНУ-д ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилжээ.

2009 — Европын холбоонд Лиссабоны хэлэлцээр байгуулагдав.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ.

Морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгад, цэрэг цагдаагийн үйлд сайн.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Өнөөдрийн ажил үйлсэд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top