ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 12 сарын 02

Өнөөдөр 2020.12.02. Энэ оны 337 дахь өдөр. Он дуусахад 29 хоног үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандлаа. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -26 хэм хүйтэн.

Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Боолчлолыг үгүй хийхийн төлөө тэмцэх олон улсын өдөр. АНЭУ-д өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр. ОХУ-д Банкны ажилчдын өдөр юм.

Энэ өдөр Югославын алдарт теннисчин Моника Селеш, Английн хөгжмийн зохиолч Кристофер Тони Уолстенхолм, супер модель Шанель Иман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920 — Турк, Армены хоорондын дайн дуусжээ.

1939 — Нью-Йоркт Фиорелло Ла Гуардиагийн нэрэмжит олон улсын нисэх буудал нээгдэв.

1956 - Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид Мексикээс "Гранма" дарвуулт онгоцоор Кубад иржээ.

1977 — Ливид Ту-154 онгоц сүйрч, 59 хүн нас баржээ.

Энэ өдөр үс засуулбал өнгө зүс доройтно.

Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Эм, эмнэлгийн үйл, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, нохой худалдаж авахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top