ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

 

Өнөөдөр 2020.12.03. Энэ оны 338 дахь өдөр. Он дуусахад 28 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 23 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -26 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Кубад Эмч нарын баяр бол ОХУ-д Хуульчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн дуучин Оззи Осборн, Оросын хоккейчин, олимпын хоёр удаагийн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Игорь Ларионов, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жулианна Мур, мөн тус улсын жүжигчин Аманда Сейфред, Дэрил Ханна, Германы уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Катарина Витт, Английн хөл бөмбөгч Алекс МакКарти зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1818 оны энэ өдөр Иллинойс АНУ-ын 21 дэх муж болжээ.

1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй тодорхой хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулав.

1965 оны энэ өдөр Их Британид “The Beatles”-ийн “Rubber Soul” цомог гарчээ. Цомгийг тус хамтлагийг үндсээр нь өөрчилсөн гэж үздэг.

1966 оны энэ өдөр Кремлийн хананд Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг оршуулжээ.

1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн эхлэв.

1989 оны энэ өдөр Жорж Буш, Михаил Горбачев нар ОХУ болон АНУ нь дайснууд биш гэж мэдэгджээ. Энэ өдрийг “хүйтэн дайн”-ы төгсгөл гэдэг.

1992 оны энэ өдөр анх удаагаа мессеж илгээгджээ.

Энэ өдөр үс засуулбал эд малын гарлагатай. 

Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Эл өдөр бүтээл туурвил эхлэх, бизнес, цар ихтэй зүйл хийх, найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бясалгал хийх, өглөг өгөх, хишиг даллага дуудуулах, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад тохиромжгүй.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top