ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Өнөөдөр 2020.12.04. Энэ оны 339 дэх өдөр. Он дуусахад 27 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 24 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -27 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Үндэсний жигнэмэгийн өдөр бол Энэтхэгт Тэнгисийн цэргийн өдөр, Тайландад Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жефф Бриджес, жүжигчин Мариса Томей, рэпер Жей Зи, супер модель Тайра Бэнкс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ким Сог Жин, Чилийн хөл бөмбөгч Себастиан Вегас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй эвлэрлийн гэрээ хийж, Балканы анхдугаар дайн түр зогсжээ.

1971 оны энэ өдөр Фрэнк Заппагийн тоглолтын үеэр Монтрёд казино шатаж, уг үйл явдал “Deep Purple” хамтлагийн «Smoke on the Water» дуунд мөнхрөн үлджээ.

1998 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын хоёр дахь хэсэг болох АНУ-ын “Unity”-г тээвэрлэсэн хөлөг хөөрөв.

2005 оны энэ өдөр Хонконгт олон мянган хүн ардчилал, сонгуулийн тэгш эрхийн төлөө жагсжээ.

Энэ өдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Өнөөдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Эл өдөр өр барагдуулах, сан тавиулах, газар лусын зан үйл, гэр бүрэхэд сайн. Архи уух, тамхи татахыг цээрлэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top