Өнөөдөр 2020.12.05. Энэ оны 340 дэх өдөр. Он дуусахад 26 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 25 минутад мандлаа.
Өнөөдөр Дэлхийн хөрсний өдөр. Мөн Олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн сайн дурынхны өдөр юм. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр ОХУ-д Цэргийн алдар нэрийг хүндэтгэх өдөр бол Суринамд Хүүхдийн өдөр, Украинд Статистикийн ажилтнуудын өдөр, Тайландад хаан Бумибол Адулядежийн төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын сансрын нисэгч, Батлан хамгаалахын сайд асан, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Францын дуучин Патрисия Каас, Их Британийн жүжигчин Кэтрин Тэйт, Италийн дуучин, жүжигчин Микеланжело Локонте, Америкийн жүжигчин Пола Пэттон, Эми Экер, дуучин Кери Хилсон, Канадын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Кэйтлин Осмонд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1919 оны энэ өдөр Серби, Хорват, Словенийн хаант улс Австри, Болгартай энхийн гэрээ байгуулжээ.
1935 оны энэ өдөр Мэри МакЛауд Өнгөт арьст иргэдийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулав.
1936 оны энэ өдөр ЗСБНХУ-д Сталины үндсэн хуулийг баталжээ.
1937 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Нанкин хотыг эзлэв.
1941 оны энэ өдөр Их Британи улс Финланд, Унгар, Румынд ЗСБНХУ-ын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзсаных нь дараа дайн зарлажээ.
1952 оны энэ өдөр Лондонд олон мянган хүний амь насыг авч одсон их утаа эхлэв.
1994 оны энэ өдөр Будапештын санамж бичгийг үзэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )