Өнөөдөр 2020.12.17. Энэ оны 352 дахь өдөр. Он дуусахад 14 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -19 хэм, шөнөдөө -30 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Биеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Курдистанд Төрийн далбааны өдөр, Бутанд Үндэсний баярын өдөр, АНУ-д Пан Америкийн нисэхийн өдөр, Беларуст Беларусын киноны өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Ромын 266 дахь пап лам Франциск, Английн зохиолч Жаклин Уилсон, Их Британийн дуучин Пол Рожерс, Америкийн жүжигчин Сара Полсон, Милла Йовович, Оросын фото модель, дуучин, жүжигчин Оксана Фёдорова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1926 оны энэ өдөр Бүх холбоот улсын хүн амын анхны тооллого болжээ.
1941 Сирт буланд анхны тулаан болов.
1989 оны энэ өдөр АНУ-ын “FOX” сувгаар анхны хүүхэлдэйн цуврал болох “Симпсоныхон” гарчээ.
1998 оны энэ өдөр АНУ болон Их Британи Иракийн эсрэг “Цөлийн үнэг” цэргийн ажиллагааг эхлэв.
Энэ өдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.
Тухайн өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )