ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Өнөөдөр 2020.12.18. Энэ оны 353 дахь өдөр. Он дуусахад 13 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын дүрвэгчдийн өдөр. Мөн Олон улсын араб хэлний өдөр юм. Катарт өнөөдөр Үндэсний баяр, Нигерид БНУ-ын өдөр, Молдавд Цагдаагийн ажилтны өдөр, Бутанд үндэсний баяр, Иракт Курдистаны далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин Кристина Агулера, Билли Айлиш, ОХУ-ын уран гулгагч, дасгалжуулагч Илья Авербух, Холливудын жүжигчин, Оскарын шагналт Брэд Питт, кино найруулагч, Оскарын гурван удаагийн шагналт Стивен Спилберг, “The Rolling Stones” хамтлагийн гитарчин Кейт Ричардс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1865 оны энэ өдөр АНУ Үндсэн хуульдаа Боолчлолыг халсан засвар нэмж оруулжээ.

1892 оны энэ өдөр П.И.Чайковскийн “Щелкунчик” балет анх удаагаа тоглогджээ.

1940 оны энэ өдөр Фашист Германд ЗХУ-д халдах “Барбаросс” төлөвлөгөөг боловсруулсан байна.

1953 оны энэ өдөр NTSC систем ашигласан телевизийн анхны өнгөт нэвтрүүлэг гарав.

1973 оны энэ өдөр Исламын хөгжлийн банк байгуулагдав.

2011 оны энэ өдөр АНУ-ын цэрэг Иракийг орхин гарчээ.

Энэ өдөр үс засуулахад сайн, бие эрхтний хүч сайжирна.

Тухайн өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн бол сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top