ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Өнөөдөр 2020.12.21. Энэ оны 356 дахь өдөр. Он дуусахад 10 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа. 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -24 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Филиппинд зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Самуэл Жексон, Рэй Романо, Оросын улстөрч, “Роскосмос” төрийн корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Канадын жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кифер Сазерленд, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1913 — «New York World» сонин анх удаагаа үгийн сүлжээ хэвлэжээ. Үгийн сүлжээг Артур Уинн зохиожээ.

1928 — Бразилд Тупансиретан хот үүсгэн байгуулагдав.

1937 — Уолт Диснейн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Цасан гуа ба долоон одой” нээлтээ хийжээ.

1957 — Гондурас үндсэн хуулиа батлав.

1963 — Францын олон нийтийн телевизийн гол суваг болох “France 2” үүсгэн байгуулагджээ.

1988 - Ан-225 «Мрия» онгоцны анхны нислэг болжээ.

Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийхэд таагүй.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажилд үйлст амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top