ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 23. Энэ оны 358 дахь өдөр бөгөөд он дуустал найман хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:40 цагт мандаж, 17:03 цагт жаргана.

Энэ өдөр Шведэд Төрийн тугны өдөр, Өмнөд Судан болон Судан Хүүхдийн өдөр, Египет Ялалтын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр никелийг нээсэн Шведийн химич Аксел Кронштедт, Японы 125 дахь эзэн хаан Акихито, Францын загвар өмсөгч, тэргүүн хатагтай асан Карла Бруни, “Iron Maiden” хүнд метал хамтлагийн гитарчин Дэйв Мюррей, АНУ-ын жүжигчин Ажела Жонс нар хорвоод мэндэлжээ.

 Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

 -1672 онд Италийн одон орон судлаач Жованни Кассини Санчир гарагийн дагуул Реаг нээжээ.

-1876 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн анхны Үндсэн хуулиа батлав.

-1947 онд АНУ-ын эрдэмтэд дэлхий дээрх анхны радио хүлээн авагч транзисторыг танилцуулжээ.

-1954 онд Ж.Хартуэлл Харрисон, Жосеф Мюррей нар анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

-1972 оны энэ өдөр Никарагуагийн нийслэл Манагуа хотод 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 10 мянга гаруй хүн амиа алдав.

-1972 онд Андын нуруунд осолдсон “Air Force” компанийн 571 нислэгийн онгоцны ослоос амьд үлдсэн 16 хүнийг 73 хоногийн дараа аварчээ. Тэд амиа алдсан зорчигчдын бие цогцсыг идэж  амьд гарсан түүхтэй.

 -1984 оны энэ өдөр ОХУ-ын Красноярск хот орчим Ту-154 онгоц осолдож, 110 хүн амиа алдав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин өчүүхэн ирнэ.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана , үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top