ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Өнөөдөр 2020.12.24. Энэ оны 359 дэх өдөр бөгөөд он дуустал долоон хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:40 цагт мандаж, 17:03 цагт жаргана.

Энэ өдөр Зул сарын баярын битүүн, ОХУ-ын Цэргийн алдрын өдөр, Ливийн Тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Энэ өдөр термодинамикийг үндэслэгчдийн нэг, Английн физикч Жеймс Прескотт Жоул, Оскарын шагналт жүжигчин Майкл Кортис, Английн зохиолч Жеймс Чейз, Афганистаны дөрөв дэх ерөнхийлөгч Хамид Карзай, Пуэрто Рикогийн алдарт дуучин Рики Мартин, ОХУ-ын алдарт дуучин Дима Билан нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1777 онд ахмад Жеймс Кук “Resolution”, “Discovery” хөлөг онгоцтой Зул сарын арлыг нээв.

-1801 оны энэ өдөр Английн механик, зохион бүтээгч Ричард Тревитик анхны уурын хөдөлгүүртэй автомашиныг танилцуулав.

-1851 онд Вашингтон дахь Конгрессын номын санд гал гарчээ.

-1871 оны энэ өдөр Египетийн Каир хотноо Аида дуурь анх удаа тавигдаж байжээ.

-1968 онд АНУ-ын сансрын “Apollo 8” хөлөг хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны тойрог замд оржээ.

-1979 онд Франц “Ariane” пуужин тээвэрлэгчээ амжилттай хөөргөв.

-1994 оны энэ өдөр Алжирт “Air France” компанийн 232 зорчигчтой онгоцыг барьцаанд авчээ. Хоёр хоногийн дараа онгоцыг Францын Марсель хотод хүчнийхэн дайран орж, зорчигчдыг суллаж байв.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top