ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Өнөөдөр 2020.12.28. Энэ оны 364 дахь өдөр бөгөөд он дуустал гурван хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:41 цагт мандаж, 17:06 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод -28 хэм хүйтэн хүйтэрч, үүлшинэ.

Энэ өдөр Киноны олон улсын өдөр тохиож байгаа бөгөөд Испани улс Инээдмийн баяр тэмдэглэж байгаа Халимаг улс Халимгийн ард түмний цөллөгийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэж байна. Өнөөдөр АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудро Вильсон, сарны газрын зургийг бүтээсэн Чехийн одон орон судлаач Карел Андел, АНУ-ын гүн ухаантан Мортимор Адлер, АНУ-ын зохиолч, “Marvel” компанийн ерөнхийлөгч асан Стэн Ли, Нобелийн шагналын эзэн, химич Кэри Муллис, Холливудын жүжигчин Дензел Вашингтон, дуучин Жон Леженд, жүжигчин, дизайнер Сиенна Миллер нар хорвоо мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1810 онд Ирландын эрэг орчим Британийн “Элизабет” хөлөг онгоц далайн шуурганд сүйрч, 400 орчим далайчин амиа алдав.

-1869 оны энэ өдөр АНУ-ын Охайо мужид Уильям Семпл зажилдаг бохийг анх удаа патентжуулжээ.

-1895 онд Германы физикч Вилхельм Конрад Рёнтген рентгений туяаг нээсэн тухай анх удаа зарлаж байв.

-1908 онд Италийн Сицилд газар хөдөлсний улмаас 75 мянга гаруй хүн амиа алдав.

-1943 оны энэ өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн Халимагийн Бүгд Найрамдах Автономит Улсыг татан буулгах тухай зарлигийн дагуу Дотоодын хэргийн ардын комиссарын цэрэг халимгуудыг Сибир, Алс Дорнод руу нүүлгэх ажиллагааг явуулжээ. Энэ ажиллагаанд 91919 халимаг хүн өртжээ.

-2014 онд Яваны тэнгист Индонезийн иргэний агаарын тээврийн “Indonesia AirAsia” компанийн “Airbus A320” онгоц осолдож, 162 амиа алдав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидана.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.111) 2025 оны 03 сарын 13

Өнөөдөр хуучны тооллоор хэдэн юм бол доо. Харах юм олдохгүй байна. Хэн төрж , хэн үхсэн ч яамай байна.

1  |  0
Close menu