ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Өнөөдөр 2020.12.29. Энэ оны 364 дэх өдөр бөгөөд он дуусахад хоёр хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08 цаг 42 минутад мандаж, 17 цаг 07 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -29 хэм хүйтэн, шөнөдөө -35 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр Ирландад Үндсэн хуулийн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Жон Войт, Алтан бөмбөрцөгийн шагналт Патриша Кларксон, дуучин Декстер Холланд, кино найруулагч Эндрю Пол Вачовски, Их Британийн жүжигчин Жуд Лоу, Оросын биатлоны тамирчин Ольга Якушова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 — ЗСБНХУ байгуулагдсан тухай хэлэлцээрийг үзэглэжээ.

1972 — “L-1011” онгоц Эверглейдс-д осолдов.

1977 — ОХУ-ын дотоодын цэргийн «Витязь» тусгай отряд байгуулагджээ.

1989 — Вацлав Гавел Чехословакийн Ерөнхийлөгч болов.

1991 — Узбекистанд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явагдаж, Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. И. А.Каримов Узбекистаны Ерөнхийлөгч болов.

1996 — Гватемалд 36 жил үргэлжилсэн иргэний дайн дайсагнагч талуудын эвлэрлээр дуусжээ.

2012 — “Ту-204” онгоц Внуковод осолджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд бүтэмжтэй сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай.

Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, шинэ гэр, байр авах, байшингийн суурь тавихад таатай бол хэрүүл тэмцэл хийхийг цээрлэ.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top