ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Өнөөдөр 2020.12.31. Энэ оны сүүлийн өдөр. 2020 оноо үдэж, 2021 оноо угтан авахад ганцхан хоног үлдээд байна.

Монгол эх оронд маань өнөөдөр нар 08 цаг 42 минутад мандаж, 17 цаг 09 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -16 хэм хүйтэн, шөнөдөө -29 хэм хүйтэн байна.

Өнөөдөр дэлхий дахинд хуучин оноо үдэж, шинэ жилийг угтан баярладаг өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, Оскарын шагналт Тейлор Хэкфорд, зохиолч Конни Уиллис, дуучин Донна Саммер, «Aerosmith» хамтлагийн бас гитарчин Томас Хэмилтон, жүжигчин Вэл Килмер, Канадын уран гулгагч, олимпын аварга Патрик Чан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1918:

Германы арми Вильнюсийг орхив.

«Роте Фане» сонин Германы коммунист намын төв хэвлэл болжээ.

Зөвлөлтийн дайчид Уфаг эзлэв.

1941: Белёв хотыг чөлөөлжээ.

1943:

Польшийн парламент анхны хуралдаанаа хийв.

Житомир хотыг чөлөөлжээ.

1944: Черногорыг чөлөөлөв.

1946: Их Британи, Францын цэргүүд Ливанаас гарч дууссан байна.

1968: Зорчигч тээврийн “Ту-144” онгоц анхны нислэгээ үйлдэв.

1999: Борис Ельцин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, тус улсын Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Владимир Путиныг томилжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ.

Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бүтээл туурвил эхлэх, бясалгал хийх, бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top