ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Өнөөдөр 2021.02.17. Энэ оны 48 дaхь өдөр бөгөөд он дуустал 317 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 07:55  цагт мандаж, 18:17 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -4 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Хүний оюун санааны дэлхийн өдөр, Мөрөөдөх өдөр тохиож байгаа бол Польш Муурыг хамгаалах өдөр, АНУ Байцааны өдөр, Нийгмийн шинжлэх ухааны баяр, Ирланд Тамхинаас татгалзах өдөр, Косово Тусгаар тогтнолын өдөр, Вьетнам Анхилуун үнэрт сүмийн баяр, Ливи Хоёрдугаар сарын 17-ны хувьсгалын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр эмчийн чагнуурыг зохион бүтээсэн Францын эмч Рене Лаэннек, Оросын микро биологич, халдвар судлаач Николай Гамалея, Английн шоколад үйлдвэрлэгч Уильям Кэдбери, орчин үеийн статистикийг үндэслэгчдийн нэг Роналд Фишер, Румыны хөгжмийн зохиолч Алфред Менделсон, NBA-гийн зургаан удаагийн аварга, алдарт сагсанбөмбөгч Майкл Жордан, “Hilton” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч, жүжигчин Пэрис Хилтон, Британийн поп дуучин, жүжигчин Эд Ширан нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1600 оны энэ өдөр Ромын Цэцгийн талбайд Жордано Бруног шатааж байв.

-1852 онд Оросын Санкт-Петербург хотноо Эрмитаж музей нээгдэв.

-1867 оны энэ өдөр Суэцийн сувгаар анхны усан онгоц өнгөрч байжээ.

-1979 онд Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнам руу дайрснаар Хятад, Вьетнамын дайн эхэлж байв.

-1996 онд дэлхийн шатрын аварга Гарри Каспаров “Deep Blue” супер компьютерыг хожив.

-2006 оны энэ өдөр Филиппиний Өмнөд Лейтед асар их хэмжээний хөрсний гулгалт үүссэний улмаас 1126 хүн амиа алджээ.

-2008 онд Бүгд Найрамдах Косово Улс Серби улсаас тусгаар тогтнов.

-2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг жагсаал эхэлж байжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө зүс сайжирна.   

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top