ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Өнөөдөр 2021.02.18. Энэ оны 49 дaхь өдөр бөгөөд он дуустал 316 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 07:53  цагт мандаж, 18:19 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -2 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Мэдээллийг удирдах дэлхийн өдөр, Баншны баяр, Дэлхийн ван гарагийг нээсэн өдөр тохиож байгаа бол Гамби Тусгаар тогтнолын өдөр, Ирак Курд оюутнуудын холбооны өдөр, Туркмен Дипломат ажилтнуудын баяр, Балба Ардчиллын өдөр, Сьерра Леоне Зэвсэгт хүчний өдөр, Япон арлын хэлийг хамгаалах өдөр, Швейцар Бернийн багт наадмыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Персийн одон орон судлаач Насир ад-Дин Туси, цахилгааны тухай ойлголтын үндэслэгчдийн нэг, Италийн физикч Алессандро Вольта, Энэтхэгийн шашны тэргүүн номлогч Рамакришна, автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компанийг үүсгэн байгуулагч Энцо Феррари, домогт дуучин Жон Ленноны бэлэвсэн гэргий, зураач Йоко Оно, Холливудын жүжигчин Жон Траволта, Америкийн рэппер Др. Дре, Италийн хөлбөмбөгч, “Алтан бөмбөг”-ийн эзэн Роберто Бажжио, Оросын алдарт теннисчин Евгений Кафельников нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1911 онд Энэтхэгт шуудан илгээмжийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн анхны нислэгийг үйлджээ. Нисгэгч Анри Пике 6.5 мянган захидал, 250 ширхэг ил захидлыг 13 км зай туулан Аллахабадаас Нейни хотод хүргэж байв.

-1913 оны энэ өдөр Фредерик Содди “изотоп” нэр томьёог хэрэглэхийг санал болгож, изотопын тухай үзэл баримтлалыг дэвшүүлжээ.

-1930 онд Америкийн одон орон судлаач Клайд Томбо Нарны аймгийн ес дэх гараг Дэлхийн ванг нээжээ.

-1932 оны энэ өдөр Японы эзэнт гүрэн Манж-го тоглоомыг улсыг байгуулж байв.

-1960 оны энэ өөр Скво Вэллид VIII өвлийн Олимпын наадам нээлтээ хийжээ.

-1965 онд Гамби улс Их Британиас тусгаар тогтнов.

-1979 оны энэ өдөр Сахарын цөл цас оржээ.

-2003 онд БНСУ-ын Дэгү хотын метронд гал гарсны улмаас 198 хүн амиа алдав.

-2004 оны энэ өдөр Иранд аюултай ачаа тээвэрлэж байсан галт тэрэг дэлбэрч, 300 орчим хүн амиа алдаж, 500 орчих хүн гэмтэж, бэртжээ.

-2013 онд Бельгийн Брюсселийн нисэх онгоцны буудалд зэвсэглэсэн бүлэг гэмт этгээдүүд 50 сая ам.долларын өртөг бүхий очир эрдэнэс хулгайлсан хэрэг гарч байв.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.   

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top