Жо Байден, Сүга Ёшихидэ нар ирэх сард уулзана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нар ирэх дөрөвдүгээр сарын 9-нд Вашингтонд анх удаа уулзаж магадгүй байгаа талаар “Yomiuri” сонин мэдээлжээ.

Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор уулзалтад оролцогчдын тоог хязгаарлах аж. Японы Ерөнхий сайд АНУ-д айлчлахаасаа өмнө коронавирусний вакцин хийлгэх гэнэ.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нарын анхны уулзалтыг хоёр улсын Засгийн газар боловсруулж байгаа бөгөөд Сүга Ёшихидэ дөрөвдүгээр сарын 8-нд Японоос явж, 10-нд эх орондоо эргэж ирэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарчээ.

Өмнө нь Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамптай тангараг өргөхөөс нь өмнө уулзсан анхны гадаад удирдагч болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top