51 настай дуучин Женнифер Лопес, 45 настай бейсболч Алекс Родригес нар алдартай хосуудын нэг байсан үе саяхан. Тэдний дөрвөн жилийн харилцаанд сэв суулгаж, салахад хүргэсэн бүсгүй хэн бэ?
“Southern Charm” реалити шоуны од, 30 настай Мэдисон ЛеКрой, Алекс Родригес нар учир ургуулсан гэгдэж байгаа. Од бүсгүйн найзуудынх нь ярьснаар тэрээр Жей Лотой сүй тавиад байсан Алекстай цахимаар байнга харилцаатай байдаг байжээ.
Тэгвэл ЛеКрой өөрөө Алекстай “FaceTime”-аар харилцаатай байдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч “Бид биечлэн уулзаж байгаагүй. Алекс эхнэрээ араар нь тавиагүй” гэжээ.
ЛеКройтой “Bravo” кинонд хамтран тоглосон Шеп Роузын ярьснаар Мэдисон, Алекс нарын хооронд харилцааныхаа талаар дэлгэхгүй гэсэн тохиролцоо байсан аж.
Мэдисон ЛеКрой нь АНУ-ын Өмнөд Каролинагийн Гринвилл хотод төрсөн.
Каролина коллежийг үсний стилистээр мэргэшиж төгссөн.
Тэр ганц бие ээж. Найман настай хүүг нь Хадсон гэдэг.
Мэдисон хүү Хадсоноо экс нөхөр Жош Хьюзтэйгээ ээлжлэн харж өсгөдөг.
Тэр 2019 оноос “Bravo” киноны жүжигчин болсноор хуучин нөхрийнхөө зургийг ихэд нууцлах болжээ.
Мэдисон өмнө нь “Хуучин нөхөр чинь үсээ чамд итгэн даатгасаар байх үед” хэмээх бичвэрийн хамт экс нөхөр нь түүгээр үсээ янзлуулж байгаа бичлэгийг тавьж, олон шүтэн бишрэгчдэдээ хүүхдийнх нь эцгийн талаар илүү ихийг мэдэхийг хүргэж байв.
Бүсгүй нөхрөөсөө салсныхаа дараа хэд хэдэн залуутай үерхэж, салж байв.
Тэрбээр “Би гэрлэхдээ 20 настай байсан. Бид 22 настай байхдаа Хадсон хүүгээ өлгийдөн авсан” хэмээн өнгөрсөн жил нэгэн шоуны үеэр ярьжээ. Тэд Хадсоныг гурван настай байхад салсан байна.
Мэдисон хүүтэй болохыг хүсэж байсан бөгөөд эрэгтэй хүүхэд тээж байгаагаа мэдэрч байсан гэж ярьжээ.
Тэр 2020 онд “King's Calling Brewing Company”-ийн үүсгэн байгуулагч Кристин Кавалларитай болзож байв. Мэдисон энэчлэн хэд хэдэн од залуутай харилцаа тогтоож байжээ.
Зарим хүмүүс түүнийг Алекс Родригестой уулздаг байснаа маш сайн нууцалдаг хэмээн хардаж байна.
Бүсгүй ярихдаа “Алекс бид хоёр биечлэн уулзаж байгаагүй. Видео дуудлага хийж харьцдаг байснаас өөр зүйлгүй. Би Женнифер Лопезыг их хүндэлдэг” гэжээ.
Тэгвэл Жей Ло хөл хорионы үед Алекс тэр хоёрын харилцаанд хүнд үе байсан, зарим асуудлаа гэр бүлийн сэтгэлзүйчийн туслалцаатайгаар шийдэж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Жей Ло тэдний харилцааны талаар “Бид салахаар шийдээгүй. Бидэнд зүгээр л зарим шийдэх асуудал байна” гэж мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
n i ce