Женнифер Лопез, Бен Аффлек нар дахин БОЛЗОЖ эхлэв үү?

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Жүжигчин Бен Аффлек хэд хоногийн өмнө цагаан жийпнээс бууж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Уг машин нь түүний экс сүйт бүсгүй Женнифер Лопезынх гэдгийг хүмүүс таньсан байна. Удалгүй цагаан машинд нарны шилээр царайгаа халхалсан Женнифер Лопез харагджээ.
 

2000-аад онд үерхэж, гэрлэхээр шийдэн, сүй тавьж байсан Жей Ло, Бен Аффлек нар эргээд харилцаагаа сэргээж байна гэж фэнүүд нь дүгнэжээ. Тэд өмнө нь сүй тавьсан ч нэг жилийн дараа салж байсан юм.

Бас нэг мэдээлэл гэвэл, 48 настай Бен 51 настай Жей Логийн гэрт хэдэн цагийн турш байсан гэнэ. Гэхдээ тэд харилцааныхаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.
 


Бен Аффлекийн найз бүсгүй, жүжигчин Ана де Армас энэ оны эхээр түүнээс салж явсан бол Жей Ло бейсболч Алекс Родригестой хийх гэж байсан хуримаа цуцлаад удаагүй байгаа. Тэд хуримаа хоёр жилийн өмнөөс төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан удаа дараа хойшлогдсоор хосууд сүүлдээ сүйгээ цуцалсан юм.
 


Жей Ло, Алекс нарын салалтын шалтгаан нь Алекс өөр бүсгүйтэй харьцдаг байснаас үүдэлтэй хэмээн хэвлэлүүд бичиж байгаа билээ.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Qnu(67.170.23.116) 2022 оны 04 сарын 10

Yanaa bur sanaa zovchloo. Bayarlmaarch uim shig.

1  |  0
Top