Алекс Родригес Женнифер Лопезыг хуурсан уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Дуучин Женнифер Лопез, бейсболын тамирчин байсан Алекс Родригес нар 2020 оны зун хуримаа хийхээр төлөвлөсөн байсан билээ. Гэвч коронавирусний халдварын тархалтаас болж хурим хойшлогдсон байна. Мөн бейсболын тамирчин байсан Хосе Кансеко Женни, Алекс нарын харилцаанд сэв суулгаж болохоор зүйлийг ярьжээ.

Алекс Родригест дургүй тэрбээр 2019 оны гуравдугаар сард Женни, Алекс нар сүй тавьснаа зарласны дараа “Алекс Женниферийг араар нь тавьж, түүний экс эхнэр Жессикатай явалдсан гэжээ. Гэвч Женнифер энэ талаар дуугүй өнгөрсөн билээ.

Хосе Кансекогийн ярьж байгаагаар Женни Алексийн ямар хүн гэдгийг нь таниагүй байгаа аж. “Түүнийг Жессика руу залгахад би цуг байж таарсан. Би мэднэ” гэж Хосе ярьсан байна. Харин түүний экс эхнэр Жессика “Хосе худал мэдээлэл тарааж байна. Би Женни, Алекс хоёртой сайхан нөхөрлөдөг” гэжээ.

Тэгвэл Женнифер Лопез энэ талаар “Энэ яриа хоосон зүйл. Би үнэнийг мэднэ. Алексийг ямар хүн гэдгийг би мэднэ, тэр ч намайг ямрыг мэднэ. Бид аз жаргалтай байна” гэжээ. Алекс энэхүү дуулианы талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top