Женнифер Лопез Алекс Родригесоос салаад хэсэг хугацаанд ганцаараа байсан бол сүүлийн үед түүнийг эксүүдтэйгээ уулзаж байхад нь папарацууд “барьдаг” болжээ.
Жей Ло жүжигчин Бен Аффлектай хамт машинаараа романтик зугаалга хийсэн бол саяхан экс нөхөр Марк Энтонитойгоо Майамид нэгэн кафед уулзсан байна. Тэд кафед удаан ярилцаж суухыг харсан нэгэн үйлчлүүлэгч утсаараа зургийг нь авчээ.
Жей Логийн хувцаслалтаас харахад, тэрбээр дасгалын заалнаас гарч ирсэн бололтой байжээ. Лопез, Марк Энтони нар 2014 онд 10 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Гэхдээ тэд хоёр хүүхдийнхээ төлөө эв найртай байдаг аж.
Сэтгэгдэл ( 2 )
Жэн Лопез дэлхийн хөөрхөнүүдийн нэг байсан, байсаар ч байгаа, байх ч болно.
Энэ муухай авгай шүү.Сүртэй дуулах биш худлаа өмхий бөгсөө хөдөлгөөд