АНУ-ын Батлан хамгаалахын сайд Афганистанд ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ хийв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өчигдөр /2021.03.21/ Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ.

Пентагоны тэргүүн Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Афганистан дахь АНУ, НАТО-гийн хүчний командлагч, дэслэгч генерал Скотт Миллер, Афганистан дахь АНУ-ын хэргийг түр хамаарагч Росс Вилсон нартай уулзсан байна.

Ллойд Остин Афганистаны нөхцөл байдлыг илүү сайн мэдэхийн тулд тус улсад айлчилсан гэжээ. Ашраф Гани, Лойд Остин нар мөн “Талибан” хөдөлгөөний хүчирхийлэл нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top