“Талибан” АНУ-тай хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тохиролцлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

“Талибан” хөдөлгөөний бүрдүүлсэн Афганистаны Засгийн газар АНУ-тай Афганистанд хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх асуудлаар тохиролцоо хийжээ.

АНУ-ын талаас афганчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд тусламжийг бусад хүмүүнлэгийн байгууллагад шилжүүлж өгөх байраар хангана гэжээ.

Талибууд Дохагийн хэлэлцээрийн биелэлтийг чухалчилж үзэж байгаа аж.

“Талибан”-ы төлөөлөгчид “Хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн асуудалтай холбох ёсгүй” гэж мэдэгдсэн байна. Тэд Катарт АНУ-ын төлөөлөгч нартай уулзжээ.

АНУ өмнө нь Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал талибуудын үйлдлээс шалтгаална гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top