Афганистаны Засгийн газар, талибууд цахим хэлэлцээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

АНУ, Катарын зуучилсны дагуу Афганистаны Засгийн газар, “Талибан” хөдөлгөөн олзлогсдыг солилцох анхны цахим хэлэлцээ хийлээ гэж АНУ-ын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдээлжээ.   

Хэлэлцээний явцад талууд хүчирхийллийг бууруулах, афган хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх, галыг бүрэн зогсоох сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн, коронавирусний цар тахал дэгдээд буй энэ нөхцөл байдал олзлогсдыг яаралтай солилцох асуудлыг мөн хэлэлцсэн байна. Тусгай төлөөлөгч Халилзадын хэлснээр, талууд ойрын хоёр хоногт дахин нэг цахим хэлэлцээ хийх аж.

Кабул “Талибан” хөдөлгөөний таван мянга орчим босогчийг олзлоод байгаа бол талибуудын олзонд Афганистаны засгийн газрын хүчний нэг мянга орчим алба хаагч байдаг аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top