Талибуудын Засгийн газрын боловсролын яам дунд болон ахлах ангийн охидыг сургуульд явахыг хоригложээ.
Афганистаны “Ariana News” телевизийн мэдээлснээр, хичээлийн шинэ жилд зургаа хүртэлх ангийн охид сургуульдаа ирэх боломжтой. Тус яамны мэдэгдсэнээр, 7-12 ангийн охидын сургуулийн дүрэмт хувцасны загварыг шариатын хууль, үндэсний уламжлал, соёлтой нийцүүлэн гаргасны дараа эдгээр ангийн охид хичээлээ үргэлжлүүлэх боломжтой болох аж.
Хоёрдугаар сарын сүүлээр тус яамнаас мэдээлж байснаар, Афганистан дахь хичээлийн шинэ жил гуравдугаар сарын 21-нд тэмдэглэсэн шинэ оны эхний өдөр эхэлжээ. Ингэхдээ охидын ангид зөвхөн эмэгтэй багш нар хичээл заах ба эмэгтэй багш дутагдвал ахимаг насны эрэгтэй багш заах гэнэ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаны төрийн эрхийг “Талибан” хөдөлгөөн авсны дараа тус улсын ерөнхий болон их, дээд сургуулиуд хаалгаа барьсан билээ. Бага сургуулиуд есдүгээр сарын 19-нд нээгдсэн ч зөвхөн хөвгүүдэд сургуульд явахыг зөвшөөрчээ. Хожим нь талибууд ангиудыг охид, хөвгүүдээр ялган зохион байгуулах, багш нарыг хуваарилах зэрэг бэлтгэл ажил дуссаны дараа охидыг сургуульд сурах боломжоор хангана гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 9 )
Амаа хамхи!
Danda ohiduud yamar huurhun uym bee, yag tsetseg shig. uhuurdum uymaa
NAVALNY AH GARAAD BIDNIIGEE SAIHAN AMERIKJUULAAD HAZAR TALIB AFGHAN HYATAD AHAN DUUSTEI MINI NIILUULJ UGNU GESEN,,NAVALNY BOL MASH SAIN HUN
Leave!
*** you shut up
Medeej l dee dırakuud