Талибууд жагсаж буй эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Талибууд нийслэл Кабул хотод жагсаж буй эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэжээ. Лхагва гарагт /2021.09.08/ эмэгтэйчүүд Кабулд хотын гудамжинд гарч, улс орноо удирдахад эмэгтэйчүүдийн оролцоог хангахыг шаардсан байна.

Гэрчүүдийн мэдээллээр, жагсаж байсан эмэгтэйчүүдийг саваа мод, ташуураар цохиж байсан бол жагсаалыг сурвалжилж байсан хэд хэдэн сэтгүүлчийг баривчилсан байна. Гэхдээ тэднийг удалгүй суллажээ.

Афганистаны Засгийн газарт эмэгтэйчүүдэд албан тушаал гаргана гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдсэн байна.  Түүний хэлснээр, энэ нь түр Засгийн газар. Шариатын хуулийн хүрээнд эмэгтэйчүүдэд албан тушаал өгөх болно. Энэ бол эхлэл, эмэгтэйчүүдэд орон зай бий болно. Тэд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж болно. Энэ нь хоёр дахь үе шат байх болно гэж Мужахид Францын “BFMTV” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top