АНУ “Талибан” хөдөлгөөнтэй хийсэн тохиролцооны дагуу Афганистан дахь цэргийн тоог цөөрүүлж эхэллээ гэж Пентагон мэдээлжээ.
АНУ-ын батлан хамгаалах яамны мэдээллээр, АНУ, Афганистаны хамтарсан мэдэгдэл, АНУ, “Талибан” хөдөлгөөний хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу тус улс 135 хоногийн дотор Афганистанд үүрэг гүйцэтгэх буй цэргийн тоог 8600 хүртэл бууруулах юм. Тус улс тодорхой нөхцөлөөр цэргээ гаргаж байна гэж Пентагон тодруулжээ.
АНУ цаашид ч “Аль-Каида”, “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, Афганистаны аюулгүй байдлын хүчинд дэмжлэг үзүүлсэн хэвээр байх болно гэж мэдэгдэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )