АНУ-ын Колорадо муж улсын Боулдерт хүнсний дэлгүүрийн ойролцоох машины зогсоолд буутай этгээд гал нээжээ. Цагдаа нар ойр хавийн хүмүүсийг уг дүүргээс холдуулж байгаа гэнэ.
Гал нээх үеэр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр 10 болжээ. Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн дунд хэргийн газар анхлан очсон цагдаа байгаа гэнэ.
Сэжигтэй этгээдийг баривчлах үеэр шархадсан байна. Буутай этгээд ямар зорилгоор гал нээсэн нь тогтоогдоогүй байгаа аж.


Сэтгэгдэл ( 1 )
АНУ чинь ийм сэтгэцийн өвчтэй юмнуудаар дүүрэншдээ. Дээр нь хүн болгон шахуу буу зэвсэгтэй. Мөрөөдлийн АНУ чинь бас мэт мэтийг бол сармагчин л гэж харна Мояачуудаа. Та нарын тэр тэнгэр заяат энэ тэр хэнд ч падгүй.