Хятад улс Европын Холбоонд эсэргүүцэл илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

БНХАУ-ын Гадаад хэргийн яам Европын Холбооны төлөөлөгчдийн тэргүүлэгчийг дуудаж, Хятад улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Европын Холбоо БНХАУ-ыг уйгуруудыг дарласан гэж буруутган хориг тавьжээ. Тэгвэл Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Цинь Ган Европын Холбооны төлөөлөлд хандан уг хоригийг шийдэмгий эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд хэдхэн цагийн өмнө тавьсан нэг талт хоригийг нь эрс шүүмжилсэн байна.

Европын Холбооны Гадаад харилцаа эрхэлсэн түшмэд өчигдөр /2021.03.22/ Хятадын дөрвөн иргэн болон нэг байгууллагыг хоригт хамруулсан билээ. Тэднийг Шинжаан-Уйгурын автономит улсад уйгуруудын эрхийг зөрчсөн гэж үзжээ.

Бээжин хариуд нь Европын 10 иргэн, дөрвөн байгууллагад хориг тавьж, Брюсселийг алдаагаа ухаарахыг сануулсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэг(202.126.89.66) 2021 оны 03 сарын 24

аргагүй л хятад сайт юмдаа, хэдхэн цагийн өмнө хятадад болсон үйл явдалыг цаг алдалгүй мэдээлж баых

0  |  1
Top