МОНГОЛ, ЯПОНЫ ТОГЛОЛТ I Монголчууд яагаад хүлцэнгүй ялагдав?

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

"Катар-2022" дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн хэсгийн тоглолт өнгөрсөн сарын 30-нд явагдаж, Монголын шигшээ баг Японы багт 0:14 ялагдсан билээ.

Японы баг дахиад хоёр гоол хийхэд л албан ёсны тоглолтод хамгийн их тооны зөрүүтэй ялсан рекорд амжилтаа шинэчлэх байлаа.

Магадгүй тэд шинэ амжилт тогтоохыг хүссэн байх. Ямар ч гэсэн шүүгчийн сунгасан 3 минутад 3 гоол оруулж чадсан юм.
 


Японы спортын сэтгүүлч Ёшиюки Комиягийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

МОНГОЛЧУУДЫГ МАГТСААР Л  

(Yoshiyuki Komiya)

“Монголын шигшээ багийн тоглогчид сүүлийн мөч хүртэл үнэнч шудрагаар, дүрэм зөрчилгүй тэмцсээр байлаа. Үнэхээр сайхан харагдаж байв” гэх мэт монголчуудыг магтсан үг цахим ертөнцөд маш их байлаа.

Тиймээ, тэд 14:0 гэсэн маш их тоогоор ялагдаж байсан мөртлөө бараг дүрэм зөрчөөгүй, шаралхаж уурлалгүй тоглосоор байсан. Би ч гэсэн цэнгэлдэх хүрээлэнд энэ тоглолтыг үзээд тэдний сэтгэлийн тэнхээнд баяр хүргэж, алга ташмаар санагдаж байлаа. Телевизийн дэлгэцээр тэдний тэмцэл, хичээл зүтгэл үзэгчдэд хангалттай хүрч байлаа.
 


Буруу ойлгох байх гэж эмээлгүй хэлэхэд хөлбөмбөг бол маш зэрлэг, хатуу спортын төрөл. Маш их контакктай спорт тул муудалцах, маргалдах явдал хэвийн үзэгдэл, бохир тоглолт ч их гардаг билээ. Ялах нь ойлгомжтой болсон баг нэмээд гоол хийгээд байхад сэтгэл зүйн хувьд маш хэцүү. Шар хөдлөн, уур хилэн асаж, цохиод, өшиглөмөөр болох үе ч бий. Үүнээс болоод том гэмтэл авсан хөлбөмбөгч ч олон.

Харин монголчууд сүүлийн шүгэл дуугартал цэвэрхэн тоглосоор байсан. Сөрөг рекорд тогтоосон энэ том ялагдлыг хүлээн авсан тэд хүн чанарын хувьд үнэхээр хүндэтгэл төрүүлмээр байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол үнэхээр бахархал төрүүлсэн ялагдал байсан уу, гэвэл үгүй юм.

Олон тоогоор хожих нь доромжлол уу?

Японы баг үнэхээр өршөөлгүй тоглосон. Гэхдээ сул өрсөлдөгчдөө үргэлжлүүлэн гоол оруулж байсан Японы багийг шүүмжлэх үг, ёс ч байхгүй.

Европ, Өмнөд Америкт ялах нь тодорхой болсон баг бөмбөгөө аль болох удаан эзэмшиж, тоглолтын хурдыг хянаж эхэлдэг. 5-0 ялж байхад зургаа дахь гоолоо оруулахаас нэг гоол алдах эрсдэл нь өндөр. Энэ бол хөлбөмбөгийн соёл юм. Гэхдээ гоол оруулаад байж чадах юм бол 10, 20 гоол ч хийж болно. Энэ бол хөлбөмбөгийн жирийн нэгэн зүйл. Өрсөлдөгч баг хэн ч байсан оруулсан гоол түүх, баримт бичигт тэмдэглэгдэн үлдэж, хөгжөөн дэмжигчдэд нь баяр баясгалан авчирдаг болохоор тэр. Харин хийж болохгүй зүйл бол олон тоогоор ялагдаж байгаа өрсөлдөгчөө гутаан доромжилж болохгүй. Тэднийг гутааж байгаа мэт гоол оруулаад, янз бүрийн зүйл хийн, баярлан харайгаад байж таарахгүй. Хөлбөмбөгийг дээр зэрлэг, хатуу спорт гэж нэрлэсэн ч иймэрхүү үйлдэл нь хүмүүст таалагддаггүй билээ.

Испанийн Барса багийн ахлагч асан Карлес Пуйоль гоол оруулаад өрсөлдөгч багийнхнаа гутаах мэт баярлаж байсан бразил тоглогчдоо загнаж байсан удаатай. Карлес өрсөлдөгч багаа үл хүндлэх нь жинхэнэ аварга хүний хийх үйл биш, ийм үйлдэл гаргасан багийг бусад нь аварга гэж үзэхгүй гэдгийг мэддэг, ойлгодог хүн байв. Ийм л тоглогч жинхэнэ аварга байдаг юм.

Өрсөлдөгчөө доромжлон гутаах нь маш их аюул дагуулах эрсдэлтэй. Уурлаж хилэгнэсэн өрсөлдөгч нар нь өс хонзон авах гэж оролдох магадлалтай. Санаатайгаар хөлд сууж, шагай, өвдгийг гэмтээх хүн ч гарч магадгүй. Ийм зүйлийг багийн ахлагч л зогсоох ёстой юм.

Хөлбөмбөг хатуу ширүүн спорт ч хүндлэл, дэг журамтай спорт. Гэхдээ Монголын тамирчид тэднийг ёс зүйтэй сайн гэж магтахад баярлаж байвал тэд өсөж хөгжихгүй гэсэн үг. 14:0 ялагдах нь гутамшиг мөн үү гэвэл мөн. Ингэж их тоогоор ялагдаж байж, монгол хөлбөмбөгчид хэт томоотой байлаа. Дүрэм зөрчихгүй, хор шаргүй байсан нь сайн хэрэг ч нөгөө талаасаа эсэргүүцэн тэмцэх зүрх сэтгэлгүй бол хөлбөмбөгийн ертөнцөд тэд үлдэж чадахгүй. Ялж ч чадахгүй.

Шуудхан хэлэхэд, монголчууд заавал дүрэм зөрчих гэлгүйгээр илүү хатуу чанга, шазруун үзэлцэж болох байлаа. Хэрэв ингэж чадахгүй бол чаддаг болтлоо бэлтгэх, суралцах хэрэгтэй. Чадахгүй бол Японтой тоглох эрх тэдэнд үгүй юм. Хатуу хэлэхэд дүрэм зөрчдөггүй, ийм хүлцэнгүй тоглогчид хөлбөмбөгийн ертөнцөд хэзээ ч ялж чадахгүй.

ОХУ-д болсон ДАШТ-д Японы баг Польшид 0:1 ялагдаж, баахан шүүмжлүүлж байсан. Хэсгийн бусад тоглолтын дүнг харахад бага тоогоор ялагдахад л дараагийн шатанд шалгарч байсан юм. Гэтэл хүмүүс “Хулчгар тактик”, “Нөгөө тоглолтод гоол орсон бол яах байв” гэх зэргээр бичиж байв. Гэхдээ ямар ч гэсэн Японы баг дараагийн шатанд шалгарсан. Хэрэв тэр үед тоог тэнцүүлэх гэж оролдсон бол нэмээд гоол алдах магадлал өндөр байсан юм. Энэ бол тактик байлаа.

“Цэрэг хүн зэрлэг нохой, харгис этгээд гэж хэлүүлж байсан ч ялахын төлөө бүхнийг хийх ёстой”

Иргэний дайны үеийг даван туулсан Асакүра Норикагегийн хэлсэн үг. Одоогийн орчин үед арай таарахгүй үг гэж бодож болох ч Европ, Өмнөд Америк тивийн тоглогчид яг л ийм сэтгэлээр тоглодог. Саяхан Японы 24 хүртэлх насны шигшээ багтай тоглосон Аргентиний багийнхан үнэхээр ийм сэтгэлтэй талбайд гарч ирсэн юм. Тэд ялахын тулд яаж ч хамаагүй бүдүүлэг тоглож байв. Манай тоглогчдыг өдөөн хатгаж, уурлуулахыг хүсэж байлаа. Эхний тоглолтод манайх ялагдсан. Харин хоёр дахь тоглолтод бид тэдэнтэй адилхан, хатуу ширүүн үзэлцэж байж, ялж чадсан билээ. Айж эмээлгүй, эгц урдаас нь үзэлцэж байлаа.

Хөлбөмбөг хэмээх спортод ялалт мэдээж чухал. Гэхдээ үнэн хүчийг үзэн, тулалдаж өрсөлдөн, ёстой л алалцсан цагт ялсан баг ч, ялагдсан баг ч ичих зүйлгүй сайхан байдаг билээ.

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu(202.9.40.178) 2021 оны 04 сарын 05

Bid sportiig unelehgui arhidtsagaagaal bnaldaa. Zgeer odoo gereesee garaal hden hun sportoor hicheellej bgaag hartsgaay, bodotsgooy buh ym haatsan, Zaluuchuudiin nudend buun gunig bodrol. Jiriin ypon, mongol hunii sportoor hicheelleh bolom bololtsoog haritsuulhad gooliin toonii hawitsaa baina bhdaa.

0  |  0
No good(64.119.26.45) 2021 оны 04 сарын 05

Heden arvan jil onigoo bolj Mongoliin neriig gutaaj yavla, udiid deerdsen yum neg ch alga. Ta nar chadahgui, odo zugeer naad sportoo bol. Sportdoo hairtai bolij chadahgui gevel zugeer tegeed hoorondoo togloldo. Tegeed neg l mundag garuud delhiin avragad orj ene ter. Yuun tseverhen saihn togolson, zugeer l gulug bolchihson bolhooroo esrge bagaasaa aigaad iluuts aldaa ene ter contact ih uusgehgui baigaa yum. (Za tegeed zarim neg ni zemleh l baih, uuriin bodol sanaagaa l helle)

2  |  0
нямаа(202.9.40.75) 2021 оны 04 сарын 04

үхсэний чинь магтах, тэдэнд тэнцэхгүй өрсөлдөгч л гсэн байна\n

0  |  0
Zochin(66.181.184.73) 2021 оны 04 сарын 05

Teer jil arabtai 40×0r avahuulj baisan. 20 jiliin daraa oorchlogdaon yum alga.Manai undestend ene sport tohirohgui ee! Shaaal demii yumand tsagaa mongoo ureh hereggui ee! Hun bolgon matematicch bolohgui gedeg shig.

2  |  0
Mm(118.33.222.183) 2021 оны 04 сарын 05

Bataar gej hereg algaa haha buur loitson hodolgoon muutai urvaisan heleh ug alga..odoo bugdeere tendee haralaad ajil hiij amidralaa deeshluul haha tanart holbombog zohihguin bna..neg l itgelgui unjiisan haragdaad bhin manai hed uhsen hojigdson yasnch bai zorigtoi harts deeshee baihbheregtei..er ni ter gadaad dasgaljuulagch zoriuud edniig iim bolgood bgn bishu dasgaljuulagchiig yaaraltai solioosoi

1  |  1
Pp(202.126.90.97) 2021 оны 04 сарын 05

Niigniin hugjil her tuwshind yawaa n shuud haragdaj bnshde. Bidnii muugiinh l baihguu yu uup yu l baiw gej.

3  |  0
Зочин(66.181.161.38) 2021 оны 04 сарын 05

Гутамшиг л гэж бичсэн байна.Япончууд сумод нам няхуулаад уур хилэнгээ боломж гарсан дээр нь гаргаж байгаа цаад санаатай олиггүй юмнууд

3  |  5
зочин(66.181.161.11) 2021 оны 04 сарын 05

Монгол хүн 2020 гээд аль 10н жилийн өмнө хөлбөмбөгийн өсвөрийн тамирчидийг нээх сүрхий дэмжээд байсан бус уу. тэр дэмжлэг төсөв хөрөнгө нь тамирчиддаа очилгүй, дарга нарын халаасанд л орсон бололтой. so sad

6  |  0
Kek(83.254.109.232) 2021 оны 04 сарын 03

Nuurend n misheel todortson goy shaaj bnaa maiga lalruud ahahah. Za yahawde odoo yamar ch tesrelt hurd bhgu yaaj amjihaw de. Zaluu huuhdeed yawuulalda sda hugshun glukazuud haragdah yum.

0  |  0
зочин(122.201.31.171) 2021 оны 04 сарын 03

Яг үнэндээ бол манай баг хурд бөмбөгө эзэмшилт байхгүй байсан ур чадварын зөрүүг яалтайч билээ барзилд болсон дэлхийн аваргаар германы багд бразил олон гоолоор хожигдсоныг санаж байгаа биз дээ үзэгчид нь нүдэндээ нулимстай үлдсэндээ

0  |  0
зочин(122.201.31.171) 2021 оны 04 сарын 04

Яг үнэндээ бол манай баг хурд бөмбөгө эзэмшилт байхгүй байсан ур чадварын зөрүүг яалтайч билээ барзилд болсон дэлхийн аваргаар германы багд бразил олон гоолоор хожигдсоныг санаж байгаа биз дээ үзэгчид нь нүдэндээ нулимстай үлдсэндээ

1  |  0
Kkk(192.82.69.22) 2021 оны 04 сарын 05

Nyarav, nyagtlan, emch, injener, barilgachin, barista hiideg nuhduud ajliinhaa zavaar hobby mayagaar bumbug ushigluud baihaar hojigdohgui yadiinbee. Dahij iim temtseend bitgii orj bai. Onigoo

2  |  0
Зочин(59.153.114.184) 2021 оны 04 сарын 05

Мэргэжлийн болж бж л сая сайн тоглох бх даа.Өнөөгийнх шиг сонирхогчидийн баг байвал Цаашид хөгжихөд хэцүү л харагдаж бна даа.

2  |  0
Болд (59.153.113.37) 2021 оны 04 сарын 03

Суулийн уед манай багийг магтаад алдаршуулаад байгаа тухай бичээд л, дандаа 14, 16 тэгдуулж байгаараа бас баяр

0  |  0
Өвгөн(192.82.78.16) 2021 оны 04 сарын 03

Би урлаг спортыг мэдэхгүй, их хөндий л дөө. Гэхдээ монгол тамирчдаа гаднынхантай өрсөлдөх, тэмцэлдэхийг хардаг. Монгол хүний хувьд монголчуудаа үргэлж ялж байгаасай гэж хүсэж хүлээдэг. Саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн тэмцээнийг зурагтаар харсан. Миний бодоход бэлтгэл чанаргүй, бас хүүхдүүдийн сэтгэлгээний хурд, биеийн хурд аль аль нь дутагдаж байна. Тэр бөмбөг нь ямар жинтэй, хэдийд ямар хүчээр өшиглөх вэ, хүчээ яаж гаргах вэ, чиглүүлэх вэ гэх мэтийг хүүхдүүдэд хэлж өгдөггүй юм шигээ. Бас тамрчдаа яаж хурдан гүйдэг болгох вэ, яаж ийм дал суулгах талаар юм заадаггүй байх гэж бодлоо.

0  |  0
Зочин(192.82.78.16) 2021 оны 04 сарын 03

Монгол залуучуудын тоглож байгаа нь хоёр жилийн өмнөх үеэсээ огт ахиагүй байна л даа. Энэ нь хөл бөмбөгийн холбоотой холбоотой хэдий ч шийдвэрлэх гол хүчин зүйл биш юм. Гол шийдвэрлэх юм нь юу вэ гэвэл сургалт. Сургалтыг хэн хийдэг вэ? Дасгалжуулагч нь гэж бодож байна. Сургахад учир бий. Монголчууд бөмбөг өшиглөх төдий л байна. Баөмбөгөө өшиглөж л байвал болоо, хаашаа явах, яаж явах, хэнд хүрэх ёстойг тооцож байгаа юм алга, орчноо мэдрэхгүй байна, хурд гэж юм алга.

1  |  0
zochin bayar(66.181.161.70) 2021 оны 04 сарын 03

mongoliin hul bumbugiin holboo mash muu ajillaj baina ,toglogchdod togloh hojih setgel zurh bhgui bna ..iimees hugjil yvagdahgui bna !! hultsengui baih ni sunuhiin ehlel gutamshigtai!!!

0  |  0
хог цаашаа(202.9.46.45) 2021 оны 04 сарын 03

10жилийн өмнө ийм л бсн одоо ч бас ийм л байна. манай баг ч дээ пиз гэж өөдлөх дэвшсэн юу ч байхгүй. зайл цаашаа. хүчтэйхэн шиг ан ман үзэхгүй арчаагүй ллр ууд. ахиад 10 жил өнгөрсөн ч ийм бна.

1  |  0
шившиг шившиг(202.9.40.100) 2021 оны 04 сарын 03

больмоор юм даа\n

1  |  0
Hhh(112.164.77.108) 2021 оны 04 сарын 03

Vxsen baasnii xul bumbug bumbuguu ch onohgv ym bj ix ym yariih atsaaraa ypochyyd magtaj yarihyy teneg ym bichee boli tvmnii eleg doog bolhii nemer

1  |  0
зочин(103.242.47.38) 2021 оны 04 сарын 03

Монголын хөлбөмбөг гэж юу байдгийн... Больцгоо бүгд сумочин болцгоо

3  |  0
иргэн(202.21.117.98) 2021 оны 04 сарын 05

Манай багын бэлтгэл орчин муу. Тамирчид маань ивээн тэтгэгч бэлтгэлийн орчин бхгүй ажил амьдралынхаа цаг заваар л бэлтгэл хийж бга нь үнэн. Гэхдээ тэдэнд хор шар тэмцэл байх хэрэгтэй. Харин хаалгач давгүй байсан

2  |  0
Hulbumbug(66.181.161.62) 2021 оны 04 сарын 03

Damjuulsan bumbug uur deeree togtoogood avch Chadahgui, unhurch yavaa bumbug onoj ushigluj Chadahgui, onoloo ch yamar ch huchgui. Mongold oo ireed manai ene tanai ter yostoi mundag te geed pyaldaga ugeer negiigee bulaad usuj hugjihgui peedelzeed atiganaad baij bai

0  |  2
Zochin(173.34.145.190) 2021 оны 04 сарын 02

Mongoliin bag esreg toglolt gargaj chadaagui bna. Denduu hariutslagagui gutamshigtai bna.\n

0  |  0
Иргэн(202.126.89.60) 2021 оны 04 сарын 02

Олон тоогоор хожигдох нь сайн ч юм бас биш. Ер онцгүй. Хамгийн гол муу эр дайнд хөөрнө гэдэг шиг нэг хэсэг нь баахан солиорсон нь эвгүй. Талын хөх чоно моно ч гэх шиг... Даруухан байж сурмаар.

0  |  0
fg(66.181.184.125) 2021 оны 04 сарын 02

unen unen. Yag l bichij

0  |  0
Zochin(202.55.188.89) 2021 оны 04 сарын 03

Odoo boli oo. Manaihan hurd baihgui baij yaaj Yaponchuudiig barah ve dee .2 rt neg l ih aihtar bagtaa ner ogson uls .surjignuur ni ihessen .aliv sport chadvartai baij daruuhan baidag yum. Mongoldoo l Mongol bahtaigaa toglomor ayad .atigar joohon hurdgui tolgoi muutai Monholchuud holbombogoor gadagshaa yavaad hereggui ug unench yavdald tustai

1  |  1
Ж(115.130.157.41) 2021 оны 04 сарын 04

Монголд Хөлбөмбөг одоо л хөгжих гэж зүтгэж яваа. Тийм болохоор тамирчдаа сэтгэлээр дэмжээд өгөөрэй. Алдаан дээр нь баалж доромжилж л болохгүй. Хүн юм чинь сэтгэл нь маш эмзэг хүлээж авах нь ойлгомжтой. Энэ шившиг гээд хуцаад байгаа мудакууд ганц бөмбөг өшиглөөд гүйх чадалгүй сэвс баасандаа баригдсан үмхий гүзээнүүд байгаа нь ойлгомжтой

7  |  0
Зочин(107.77.218.63) 2021 оны 04 сарын 05

Хожих хожигдох нь гол биш харин эр хүн шиг үзээд л шийдээ харах нь чухал шүү. Үүнийг л энэ сэтгүүлч хэлж.

3  |  0
Zochin(103.57.93.66) 2021 оны 04 сарын 03

Mongold hul bumbug uneheer hezee ch uragshaa ahihgui hatuuhan helehed iim uheents archaagui bh gej. Hulbumbugiin holboo ch gej yostoi dampuursan gazar gedeg n haragdlaa. Tamirchid n ch gej heden uheents archaagui yumnuud. Hulbumbugiin holboog undseern uurchluh esvel tatan buulgaval taarna. Sain toglogchdiig shigshee bagtaa duudahgui ariin haalganii heden yum bdag yum bishuu. Sagsniihnaas suralts

0  |  3
Зочин(203.91.115.55) 2021 оны 04 сарын 03

Ингэж доромжлуулах гэж дээ. Хайран улсын нэр сүр.14:0 байх даа яах вэ дээ.

3  |  1
Зочин(202.126.89.52) 2021 оны 04 сарын 04

Японы баг дэлхийн шилдэг 24 дотор орж дэлхийн аваргад үзэлцдэг баг шүү дээ. Хожигдоо л биз

2  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 04 сарын 03

Ийм их харьцаатай хожигдол ховор шүү. Одоо энэ хөлбөмбөгөө больж эх орны нэрийг газарт дэсдэгээ болимоор юм даа. Өмнөөс нь ичиж үхмээр л юм болох юм аа.

2  |  0
zochin(64.119.17.17) 2021 оны 04 сарын 02

eruusuu chadaj baygaa ni l ene yum chini , ursuldugchiin khaalga ruu neg ch ushigluj chadaaguy gekheer l yo yoo yyoo

1  |  0
с(103.212.118.14) 2021 оны 04 сарын 02

Яагаад ийм хол зөрүүтэй ядаж ганц гооль оруулж чадахгүй дэлхийн шившиг болдог бнаа бөмбөгөө олж харахгүй байсан юм болов уу

0  |  1
Хаха(103.26.195.4) 2021 оны 04 сарын 02

Шившиг болж

0  |  1
mnbvc(88.116.92.142) 2021 оны 04 сарын 01

tiimee mash hulchgar togolson

0  |  0
Зочин(202.21.108.220) 2021 оны 04 сарын 01

Яааааг үнэн бичиж. Би саяны тоглолтыг үзээгүй, харин өмнөх 6-0-р хожигддог тоглолтыг үзэж байсан. Тоглолт дөнгөж эхлээд л манай хаалгач бөмбөгөө дараад хэвтчихээд байсан. Хожигдож болно, харин ийм аймхай байж, айж байгаагаа ингэж гайхуулаад байж болохгүй л дээ. Энэ байдлыг нь хараад 100-0-р хожигдсоноос ч илүү гутамшигтай харагдаж байсан.

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 01

bid nar xen ve gedgee l xaruullaa

0  |  0
Ёоооох(150.129.142.121) 2021 оны 04 сарын 03

Хөл бөмбөг гэдэг спортыг монголчууд бүрэн гутааж, дэлхий нийтийн шившиг болгож чадлаа. Японы хаалга руу ганц удаа ч бөмбөг өшиглөж үзсэнгүй. Гиннесийн номонд бахархалтай, шившигтэйгээр хурдан бүртгүүл. Японы хаалгач ор засаад унтсан ч болохоор байлаа, ёооох.

3  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 04 сарын 01

Шившиг болж дээ. Месси шоолж байна лээ.

0  |  0
irgen(64.119.19.195) 2021 оны 04 сарын 01

100 tatsan bol arai deer togloh baisan baih daa, shivhigee tarih gej

0  |  0
Зочин(66.181.161.30) 2021 оны 04 сарын 02

Энэ зиндааны тэмцээний хамгийн олон гоолтой тоглолт арай болчихоогүй байгаасай

2  |  0
zochin(59.153.115.221) 2021 оны 04 сарын 02

14:0 за арай арай. Монголчууд бол зүгээр л тэр сумогоор нь дарамтлаад л байж басан нь дээр юм. Сумод нь дараад байхаар уур нь хүрээ биз.

3  |  0
Иргэн(202.9.46.127) 2021 оны 04 сарын 03

Еэ еэ бөөвөө

1  |  0
Top