Австрид коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойших хугацаанд вакцин хийлгээд нас барсан хүний тоо 55-аас 63 болж өсжээ. “Pfizer” компанийн вакцин хийлгэсэн 57 хүн нас барсан бол “Moderna” хийлгэсэн гурван хүн, “AstraZeneca” вакцин тариулсан гурван хүн эндсэн тухай тус улсын Эрүүл мэндийн салбарын аюулгүй байдлын холбооны агентлаг мэдээлжээ. Ингэхдээ нас баралт вакцинтай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд судалж байна гэж онцолжээ.
Ажиглалтын хугацаанд вакцин хийлгэсэнтэй холбоотой бүртгэгдсэн хүндрэлийн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 17280-аас 18063 болж өсжээ. Эдгээр тохиолдлын 13 068 нь “AstraZeneca” вакцинтай холбоотой бол 4 476 нь “Pfizer”, 519 хүндрэлийн тохиолдол “Moderna” вакцин хийлгэсний дараа бүртгэгджээ.