Какүрюү М.АНАНД: Японы иргэн болж, зугтах гээгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлаад удаагүй байна. Түүнтэй Японы Никкан Тайшюү сэтгүүлийн газраас ярилцлага хийжээ.
 

Такэда Хазүки

Какүрюү 16 настайдаа Японд ирж, эрүүл чийрэг, бие бялдар сайтай монгол хүү уран сайхан барилдаанаараа цол ахисаар, сүмо бөхийн 71 дэх ёкозүна болж чадсан. Тэрээр ёкозүна цолтой 41 башё барилдсан билээ. Сүүлийн хэдэн жил гэмтэл бэртэл ихтэй байсан ч өнгөрсөн Хаврын тэмцээний үеэр зодог тайлснаа зарласан юм.

-Ёкозүна Какүрюү одоо ояката Какүрюү боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Хаврын тэмцээний дундуур зодог тайлснаа зарлаж байхад ямар нэг юмнаас чөлөөлөгдсөн мэт санагдаад өөр юм бодогдохгүй байлаа. Харин одоо Мичинокү дэвжээний бэлтгэл эхлээд “Цаашдаа багшийн хувьд хичээж зүтгэе” гэсэн бодолтой болсон.

-Зодог тайлах хэвлэлийн бага хурал дээр инээмсэглэж байсан тань сэтгэлд тод үлджээ.

-Тиймээ, уйлж нулимс унагаагүй. 16 настайдаа сүмо барилдаж эхэлсэн. Эргээд харахад үнэндээ харамсах юм юу ч байхгүй. Миний хувьд өнгөрсөн оны долдугаар сараас барилдаагүй тул хурдан дохён дээр гарах сан гэсэн бодолтой байсан. Өдий хүртэл олон удаа гэмтсэн ч гэсэн тухай бүр дахин барилдаж байсан болохоор Хаврын тэмцээний өмнө Кокүгиканд хамтарсан бэлтгэлд оролцоод залуу бөхчүүдтэй барилдаж, өөрийн хэмжээндээ бэлтгэл хийсэн. Гэтэл яг тэмцээний өмнө зүүн гуяндаа гэмтлээ. Гэмтсэн яг тэр үед бэлтгэл гайгүй сайн байсан болохоор “Зүгээр, барилдаж чадна аа” гэж бодож байлаа. Харамсалтай нь гэмтэл маань маш удаан эдгэж байсан тул  “Дараагийн башёд ч амжихгүй юм биш биз” гэсэн бодол төрсөн. Дахин барилдаж байгаагаа хүмүүст харуулах зорилготой байсан ч бага багаар эргэлзээ төрж эхэлсэн. Сэтгэл зүйн хувьд хэцүү байлаа. Өмнөх бэртэл сайхан эдгээд байж байтал дахиад өөр газраа гэмтэнэ. Байн байн энэ байдал давтагдаад байхаар бие маань дийлэхээ байж байна уу даа гэж бодогдсон. Зодог тайлсны дараах амьдрал нь илүү урт шүү дээ.

-Бие сэтгэл аль аль нь л дийлэхээ байж эхэлсэн гэсэн үг үү?

-Тиймээ. Ёкозүна хүн хагас дутуу бэлтгэлтэй дохён дээр гарч болохгүй. Сүүлийн удаа дохён дээр барилдаад зодог тайлж чадаагүй минь харамсалтай.
 


МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ БАРИЛДАЖ БАЙГААГҮЙ
 

-Монгол сүмочид ихэнх нь үндэсний бөх барилдаж байгаад Японд ирсэн байдаг. Харин таныг барилдаж байгаагүй гэсэн.

-Хакүхо аваргын аав үндэсний бөхийн дархан аварга. Асашёорюү аварга, Токитэнкү агсаны аав нар ч хүчтэй, алдартай бөхчүүд. Тэд багаасаа үндэсний бөхийн ертөнцөд өссөн бол миний хувьд огт өөр. Би сагсан бөмбөгт их дуртай, НБА-г шүтдэг хүүхэд байлаа. Намайг 15 настай байхад Хакккаү ояката Монголд ирж, өсвөрийн бөхийн тэмцээн зохион байгуулна гэж дуулаад би оролцлоо. Би эхлээд л унасан, харин сайн барилдсан хүүхэд Японд очиж, сүмо бөх болсон юм. Хэчнээн бөх барилдаж байгаагүй ч ялагдсан маань шок байлаа. Ингээд сүмоч болох хүсэл улам хүчтэй дүрэлзэх болсон. Харин яаж сүмоч болохоо мэдэхгүй. Гэтэл аавын танил, Их сургуулийн япон хэлний багш туслаж, Японы сүмо бөхтэй холбоотой хүмүүст хоёр захиа бичлээ. Захиандаа “Намайг хүлээн авах дэвжээ байвал итгэл найдварыг нь биелүүлж, бүх хүчээрээ хичээх болно” гэж бичиж байлаа.
 

Гэрэл зургийг В.Даваа


-Нэг захиа нь Изүцү дэвжээнд хүрсэн гэсэн.

-Үнэхээр аз таарсан. Захиа бичсэнээс нэг сарын дараа манай гэр лүү Изүцү дэвжээний окамисан утасдаад “Японд хүрч ирж чадах уу” гэж асуусан. Ингээд хагас жилийн дараа Японд очиж байлаа. Анх дэвжээндээ ороход татамины үнэр их сонин санагдаж байсан. Японд ирээд сүмо бөх боллоо, аав боллоо. Итгэлийг тань хариулна гэж захианд бичсэнээ гүйцэтгэж чадсандаа баяртай байдаг.


ХӨЛ ХОРИОНЫ ЖИНХЭНЭ ШАЛТГААН
 

-Та 2001 оны 11 дүгээр сараас анх барилдсан. Тэр үед Изүцү дэвжээнд Тэрао байсан.

-Тиймээ. Миний Какүрюү Рикисабүро нэрний Рикисабүро бол Тэрао саны нэрнээс авсан нэр. Гэхдээ үүнийг нэлээд хойно ойлгосон л доо. Намайг анх ороход Изүцү багш “Хагас жил гадагш гарч болохгүй” гэж байсан юм. Би сүмо дэвжээний дүрэм юм байх гэж бодож байсан. Гэтэл өөр утгатай байсан юм билээ. Намайг сүмод орсон жил нэгдүгээр сард Харүмафүжи, гуравдугаар сард Хакүхо гээд маш олон монгол хүүхэд сүмоч болж байсан юм. Дэвжээнд нь монголоор ярих хүн байхгүй болохоор монгол хүүхдүүд ойрхон дэвжээний өөр монгол сүмочтой орой үдэш уулзаж сууна. Ингэхээр япон хэл сурах, дэвжээндээ дасахдаа ч муу нөлөөтэй. Багш намайг хагас жилийн “хөл хорионд” оруулснаар япон хэл, соёл заншилтай аль болох хурдан танилцуулах гэж бодсон хэрэг. Тэр үед манай дэвжээнд залуу бөхчүүдийг гар утас барихыг хориглодог байсан бол ояката надад зөвшөөрсөн. Гэрийнхэнтэйгээ ярьж бай гээд л. Багшдаа их баярлаж явдаг. Анх сүмод ороход хэцүү байсан биз дээ гэж хүмүүс асуудаг юм. Угаасаа хэцүү гэдгийг нь мэдэж, ойлгож ирсэн болохоор тийм хэцүү байгаагүй. Харин түүхий юм идэх нь л асуудалтай. Загас идэж чадахгүй их удсан шүү.

-Сүмод ороод дөрвөн жилийн дараа 20 настайдаа 2005 оны 11 дүгээр сарын башёд жюүрёод дэвшсэн.

-Өмнөх есдүгээр сарын тэмцээнд нь макүшитагийн тав дээр тав давж, цолонд хүрэх болоод маш их баярласан. Хамт нэг жил сүмод орсон Хакүхо, Ама хоёр банцүкэ маш хурдан дээшилж байсан бол би хоцроод байлаа. Жюүрёод дэвшээд “Тэр хоёрыг гүйцлээ. Нэг оныхондоо ялагдахгүй шүү” гэж бодтол дараагийн тэмцээнд нь 50 хувийн амжилт үзүүлж чадалгүй, буцаад макүшитад унасан.      

-Тэр үед Изүцү дэвжээний засуул их тусалсан гэж дуулсан.

-Тэмцээний сүүлийн өдөр сэтгэлээр унаад сууж байтал хүрч ирээд “Ананд аа, бухимдаж байна уу? Маргаашнаас дэвжээ долоо хоног бэлтгэл хийлгүй амарна. Хэрэв чи үнэхээр харамсаж байвал бэлтгэлээ амралгүй хийгээд үз” гэж хэлсэн юм. Нээрээ тэгье гэж бодоход нүд нээгдсэн юм шиг л болж байлаа. Түүний ачаар дараагийн тэмцээнд нь жюүрёод буцан очиж, жилийн дараа дээд зиндаанд гарч чадсан.

ЁКОЗҮНА БОЛООД БАЯРЛАХ БИШ САНДАРСАН
 


-2012 оны Зуны тэмцээнд озэки болсон. Нэг, гуравдугаар сарын тэмцээнд нь ёкозүна Хакүхог дараалан ялсан.

-Хакүхо аваргыг огт ялахгүй байж байгаад 2012 оны нэгдүгээр сарын тэмцээнд анх ялсан. Намайг озэки болж байхад таван озэки барилдаж байлаа. Надтай нийлээд зургаан арслангийн үе эхэлсэн. Хоорондоо үзэлцээд ёкозүна цолын төлөө дайралт хийхэд тун хэцүү байсан. Гэхдээ өрсөлдөгч их болохоор улам л хичээх хүсэл төрнө. 2014 оны Нэгдүгээр сарын тэмцээнд 14 даваад анх удаа ёкозүна цолны боломж гарч ирсэн юм.

-Ёкозүна цолын болзол сонссон башёд анхны түрүүгээ авч, аварга болж байсан үеэ дурсвал?

-Ёкозүна болзлоо хангачихаад сууж байхад надад түгшүүртэй байлаа. Баяртай байна гэж сэтгүүлчдэд хэлж байснаа санаж байгаа ч үнэндээ “Ёкозүна цолтой нэг, хоёр жил барилдчих юм сан” гэсэн бодол л байсан. Яг аварга болоод үзэхэд үүрэг хариуцлага өндөр маш хэцүү. Олон жил ёкозүна цолтой барилдаж байгаа Хакүхо аварга ямар их хүнд хэцүүг даван туулж байгааг ойлгосон. 2015 оноос гэмтэл бэртэл их болсон тул “Хурдхан ёкозүна цолтой түрүүлэх сэн” гэж бодож эхэлсэн. Тэр жилийнхээ Намрын тэмцээнд хоёр дахь түрүүгээ аваад үнэхээр их баярлаж байлаа.
 


-2018 онд хоёр түрүүлж, 2019 оны Нагояд зургаа дахь түрүүгээ хүртсэн.

-Сүүлийн түрүүний өмнө нэг явдал болсон юм. Токиод бэлтгэлээ сайтар базаагаад Нагояд түрүүлнэ дээ гэсэн бодолтой очлоо. Гэтэл нуруу нэг л биш. Тэмцээн эхлэх хүртэлх долоо хоногт өдөрт хоёр удаа эмчлүүлсэн. Тэмцээний эхний хагас өвчин намдаагч тариулаад барилдаж байлаа. Нуруугаа дахин гэмтээж, ядраахгүйн тулд хурдан шуурхай барилдахаар шийдсэн минь амжилтад хүргэж, түрүүлж чадсан. Гэхдээ тэр хооронд ёкозүна Кисэносато зодог тайлж, 2020 он гараад Тоёоношима, хамтдаа озэки байсан Котошёогикү гэсэн нэг үеийн бөхчүүд ээлж дараалан зодог тайлаад их гунигтай байсан. Чацуу бөхчүүд зодог тайлаад байхаар би хэзээ болих бол гэж бодогдоод эхэлдэг юм билээ.

ЯПОНЫ ИРГЭН БОЛЖ, ЗУГТАХ ГЭЭГҮЙ
 

-Та хэзээ анх ояката болох талаар бодож эхэлсэн бэ?

-Хуримаа хийгээд хүүхэд минь том болж эхэлсэн үеэс юм даа. 30 нас хүрээд ирээдүйн зорилгоо бодож эхэлсэн. Сүмогоос өөр зүйл мэдэхгүй, мөн дээр нь сүмогийн ачаар өдий зэрэгт хүрсэн тул ачийг нь хариулъя гэж бодно. Ояката болохын тулд Японы иргэн байх шаардлагатай. Дүрэм нь тийм юм. Гадаад бөхчүүдийн хувьд иргэншлээ солино гэдэг гэр бүл, аав ээж яаж хүлээн авах нь мэдэгдэхгүй тун хэцүү асуудал. Хакүхо аварга надаас түрүүн 2019 оны есдүгээр сард Японы иргэн болсон. Маш их эргэлзэж, зовсон байх. Мэргэжлийн сүмогийн маш их рекорд тогтоож, түхийг бүтээсэн их аварга ямар сайн шавь төрүүлэх бол. Би ч гэсэн иргэншлээ солихын өмнө олон юм бодож байсан. Монголд байгаа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлөө. Гэхдээ гялс Японы иргэн болоод хэзээ ч зодог тайлсан орох газартай болох гэсэн хүсэл надад байгаагүй. Харин ч удаан шийдэгдвэл “Одоо би зодог тайлахад ояката болж чадахгүй шүү” гэж өөрийгөө хурцалж барилдаж байлаа.

-Одоо ингээд ояката болж, залуу бөхчүүдэд зааж сургах боллоо.

-Ояката багш маань “Озэки болтлоо зөвхөн өөрийгөө бод” гэж хэлдэг байлаа. Харин ёкозүна болчихвол ганц өөрийгөө биш, залуу бөхчүүд, дэвжээгээ бодох ёстой болдог. Би тэгж бодож бэлтгэлээ хийдэг байсан. Гэхдээ би ингэдэг байсан гээд бөхчүүдэд  тулгах биш хүн болгонд өөрт нь таарсан аргаар бөхчүүддээ зааж сургана гэж бодож байгаа.
 


-2021 онд мэргэжлийн сүмо шинэ ёкозүнатай болох уу?

-Хэцүү асуулт байна. Хувь хүнийхээ үүднээс хамт бэлтгэл хийдэг байсан Шёодайг ёкозүна болоосой гэж хүсдэг. Гэхдээ хэт хүлээж барилддагаа засах хэрэгтэй. Бэлтгэл сайн хийдгээр нь хэлэх юм бол Нэгдүгээр сард түрүүлсэн Дайэйшёог нэрлэнэ. Өнгөрсөн тэмцээний тусгай шагналт Мэйсэй ч их сайжирч байна. Бэлтгэл сайн хийдэг бөхчүүд л дээшээ гарч ирдэг. Залуу бөхчүүд ур чадвараа сайжруулахын тулд хүний үгийг сайн сонсдог байх хэрэгтэй. Ояката хүний хувьд би энэ тал дээр илүү их тулж ажиллах болно.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санаа(124.158.84.243) 2021 оны 05 сарын 06

Ананд ахдаа ояката багш болж байгаад нь баяр хүргэж, цаашид нь улам их амжилт , хамгийн сайхан бүхнийг хүсэе.

1  |  0
Sanjii(124.158.84.243) 2021 оны 05 сарын 05

Бүх хүний хайрыг даасан, зөв үлгэр жишээ болсон Монгол залуу түүний хүмүүжил төлөвшил даруу зан, эрэмний лайчин барилдаан, хүнлэг чанар гайхалтай., Дүүгийн цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүсье.

0  |  0
irgen(122.201.24.3) 2021 оны 05 сарын 04

ene nuhur avraga bna aalz bn uu hend hamaatain mongolchuddaa covid n mendchilgee devshuulsen uu

0  |  0
зочин(64.119.19.213) 2022 оны 01 сарын 07

Эх оронч сэтгэлгүй тэнэг новш. Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив...

0  |  2
Бат(66.181.176.56) 2021 оны 05 сарын 05

Бүх хүний хайрыг даасан, зөв үлгэр жишээ болсон Монгол залуу түүний хүмүүжил төлөвшил даруу зан, эрэмний лайчин барилдаан, хүнлэг чанар гайхалтай., Дүүгийн цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүсье.

1  |  1
Жирийн нэгэн(192.82.89.230) 2021 оны 05 сарын 04

Ананд аваргадаа цаашдынх нь амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

1  |  0
Эгэл(64.119.23.236) 2021 оны 05 сарын 04

Ананд аваргад амжилт хүсье. Нэг ч гэсэн монгол хүн сайн явж байгаад сэтгэл өэг байдаг даа

0  |  0
Kaku(202.9.40.73) 2021 оны 05 сарын 03

Anandad amjilt.\nHun hiij chaddag durtai yumaa hiih ni saihan sh tee.\nMongold ireed buh barildah uu.

0  |  0
зочин(202.55.184.18) 2021 оны 05 сарын 04

Японы иргэн дэлхийн 198 оронд визгүй зорчино монгол хэдэн улсруу явж чадах вэ японд сайхан амьдарана монголд мэдэж байгаа шүүдээ сайхан амьдарч байгаа нэгнийгээ бүү хараа бүү атаарх чи тэр хүнтй төлөө амьдараагүй тэр хүн хэзээч чамшиг гуйлганч шиг амьдараагүй эхлээд хүн хараахаар усанд ор хир бөөснөөсөө сал хар лалар минь

1  |  0
зочин(192.82.81.172) 2021 оны 05 сарын 04

Эх оронч сэтгэлгүй тэнэг новш. Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив...

2  |  4
Алгасахгүй үзэгч(64.119.25.237) 2021 оны 05 сарын 11

Эх орондоо сууж байгаа хирнээ хар амиа ч олигтой аваад явж чадахгүй бусдаар тэжээлгэж, гадаадад гайхагдаж сайн яваа хэддээ атаархан хорсож сэтгэгдэлд өмхийгөө тавихаас өөр чадваргүй хүн Монгол эх оронд чинь цөөнгүй ээ, Ананд аа, Даваажаргал аа, гадаадад амьдралаа авч яваа бусад олон зуун залуус аа. Эа нар л Монгол гэдэг үгийг гадаадад гайхуулж яваа шүү. Та нараараа бахархдаг шүү.

7  |  0
Хххххх(66.181.183.201) 2021 оны 05 сарын 06

Асуудал нь иргэн хүнд биш төрд байна. Монгол улсын иргэн 2- догч улсын иргэн байж болноо гэсэн хуультай болгочих....... дэлхиййгээр нэг олон орны паспорттой иргэн нь болсон хүмүүс байна.

6  |  0
Ххххххх(66.181.183.201) 2021 оны 05 сарын 04

Япон пасспорттой байхад ядаж л дэлхийн бараг бүх оронд визгүй зорчино шүү дээээ........

1  |  1
zochin(202.72.245.230) 2021 оны 05 сарын 03

Kakuryud amjilt. Japanii irgen bolloo gd Mongoloos uvahgui shuu dee. Mongoliinhoo toloo ih ajliig amjuulaarai.

0  |  0
зочин(192.82.81.172) 2021 оны 05 сарын 11

х оронч сэтгэлгүй тэнэг новш. Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив...

0  |  3
Зочин(103.26.195.243) 2021 оны 05 сарын 03

Дуугайл зайл гахай хоншоор нохой бөгслөсөн, үхрийн хошног шиг эргэсэн уруулт үтэр түргэн зайл дахин бүү үзэгд

0  |  3
Зочин(192.82.73.6) 2021 оны 05 сарын 03

Нeгр авгай ав хүү чинь монголын наадамд түрүүдэг

0  |  8
чоогоо(66.181.161.40) 2021 оны 05 сарын 03

ананд маань баатар хүн. монгол улсаа япон улсад мандуулсан даичин монгол хүн.баяр хүргэе. амжилт ерөөе.\n

2  |  0
зочин(192.82.82.136) 2021 оны 05 сарын 03

Эх оронч сэтгэлгүй тэнэг новш. Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив...

0  |  7
Уншигч(103.57.93.94) 2021 оны 05 сарын 03

Амжилт хүсье, паспортын харьяалал бол 30 дугаар асуудал шүү, чи бол бидэнд Монгол аваргаараа Монгол Анандаараа л үлдэнэ, төрж өссөн эх орондоо ихийг хийж бүтээгээрэй, олон олон залууст боломж олгоорой, аз жаргалыг хүсэе

5  |  1
зочин(202.126.89.157) 2021 оны 05 сарын 03

Анандад баяр хүргэе.сайн хүү ,сайн багш болж дэвжээгээ сайн авч яваарай.Сэтгэлээрээ монголдоо гэдгийг чинь мэдэж байнаа.82 136 та түүнд ойрхон очиж ч чадахгүй дээ.

1  |  0
Зояин(203.91.115.37) 2021 оны 05 сарын 04

Таны тэр зовлон бэрхшээлийг даван туулсан нь нэг хэрэг. Монголын ард түмний дэмжлэг сэтгэлээр аварга болоогүй япон хүний туслалцаатай аварга болсон юм байна. Эх орноосоо урваж харьд урвасан хүн яадгийг мэдэх байлгүй дээ. Хуучин цагт толгойг нь авдаг байсан. Одоо бол чи зүгээр л зүхүүлж үхнэ. Монголд ирвэл тархийг чинь хага цохих хүн олон байгаа шүү.

0  |  10
Зочин(192.82.69.130) 2021 оны 05 сарын 03

Сэтгэгдэл бичихдээ хэт сэтгэлийн хөдөлгөөнд автагдаж болохгүй, Ананд тодорхойл ярилцлага өгсөн байна ш дээ, хүнийг тэгж хэл болохгүй, энэ бол хүний л өөрийнх нь асуудал, ямар хулгай хийчихсэн биш...\n

6  |  0
зочин(192.82.82.136) 2021 оны 05 сарын 03

Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив....\\n\\n 0 | 0\n\n Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив....\n\n 0 | 1

0  |  7
zochin(64.119.21.243) 2021 оны 05 сарын 03

ZUGEEREE MINII DUU , UUR ULSYN IRGEN GEED BURUU YUM BAYKHGUY , MONGOL NI L UNEN YUM CHINI , KHUN NEG L AMIDARNA , UURIIN TAASHAADAG AJLAA KHIIGEED YAWAKHAD BOLOO , ORKUUD L KHUDLAA TSEEJEE DELDEJ ESERGUUTSDEG YUM ,

1  |  0
зочин(192.82.82.136) 2021 оны 05 сарын 03

Хурдан тонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө .Тэндээ усанд жив....\n\n 0 | 0

0  |  7
зочин(192.82.82.136) 2021 оны 05 сарын 03

\nТонил Монгод хөл тавих эрх байхгүй. Ирвэл урдаас чинь шороо цацан хөөнө\n

0  |  9
Top