Үндэсний их баяр наадамд зориулсан теле концерт, баярын хөтөлбөр үзэгчдийн зүгээс багагүй шүүмжлэлтэй тулгарсан билээ. Тэгвэл уг хөтөлбөрийн Ерөнхий найруулагч Б.Баатар өнөөдөр анх удаа өөрийн байр сууриа цахимд илэрхийллээ. Өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан илэрхийлсэн түүний тайлбарыг хүргэе.
Б.БААТАР: МЭРГЭН ҮЗЭГЧ ТАНЫ СЭТГЭЛ ОЮУНЫГ ЧИЛЭЭСЭН ХЭСГҮҮД ЗАСВАРЛАГДАН УДАХГҮЙ ХҮРЭХ БОЛНО
"Баяр наадмын өдөр гарсан “Би Монгол хүн” теле концертын тухайд миний бие ямар нэгэн тайлбар хэлэхийг илүүц гэж үзсэн боловч нэр бүхий хүмүүс худал сөрөг мэдээллийг намайг гутаах явцуу ашиг сонирхолын зорилготойгоор цацахдаа теле концертод оролцсон уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл, нэр төр, мэргэжлийн бахархалд халдаж эхэлсэн учир уран бүтээлчдээ хүндэтгэж бодит байдлыг эрүүл ухаанаар дүгнэдэг, тэнцвэртэй мэдээллийг шаарддаг нийтдээ зориулж доорхи хэдэн зүйлсийг бичлээ. Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн байсан. Тиймээс ганц хоёр боргое доо.
Юуны өмнө теле концертыг Төрийн Наадмын нээлт мэт хийж, наадам хойшлоогүй мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан жинхэнэ эх оронч, авьяаслаг уран бүтээлчиддээ баярлалаа.
Цаг үеийн нөхцөл байдлаас болоод уран бүтээлчид бид гэнэтийн шийдвэрүүдэд зохицон ажиллаж, хүнд цагт маш богино хугацаанд Монгол түмэндээ баяр наадмын өдрүүдэд сэтгэл зоригийг нь сэргээх уран бүтээл үзүүлэхийг хичээсэн.
Өгөгдсөн цаг хугацааны боломжийн хувьд:
6 сарын 23-нд Хүй долоон худагт буй Наадам зохион байгуулах газар дээрээ Наадмын комисс хуралдаж, наадмын нээлтийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
6 сарын 25-нд Хүй долоон худагт тайз чимэглэлийн бүтээн байгуулалт эхэлсэн.
6 сарын 27, 28-нд бороо орсон тул зурагт авалт хийгдээгүй.
6 сарын 29, 30-нд бороо их орсон тул хагас дутуу зураг авалт хийгдсэн.
7 сарын 1-нээс бүтэн зураг авалт эхэлсэн.
7 сарын 7-нд зураг авалт дуусч, кэмп буусан.
7 сарын 8-нд деталь зураг авалт хийж, 16 цагт Хэрогийн баг Улаанбаатарт ирсэн.
7 сарын 11-нд концерт эфирт гарсан.
Өмнөх жилүүдэд 2 сарын хугацаанд бэлддэг хэмжээний ажлыг энэ жилийн убүтээлчдийн баг нийт 19 хоногт хийж гүйцэтгэсэн. Өдөрт 18 цаг ажиллаж, 6 цаг амарсан гэж тооцвол 324 цаг ажиллажээ.
Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалт авагдаж байтал 7 сарын 2-нд наадмыг 1 жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан тул наадмын нээлт биш, харин баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн.
Концертын ерөнхий тавилт нь алдарт зураач Марзан хэмээх Балдуугийн Шарав гуайн “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт зургийн концепц. Тэр утгаараа нүүдэлчдийн өдөр тутмын бүхий л амьдралын хэв маягийг тусгахыг хичээсэн болно.
Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсч хүмүүжсэн, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг буриад зоны төлөөлөл эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг.
Теле концертыг маш богино хугацаанд хийсний зэрэгцээ хувцас хэрэглэлийн төсөв байхгүй байсан учир дүрслэл, хувцас, костюм давтагдахаас аргагүй байдалд хүрсэн болно.
Мөн энэ жил батлагдсан төсөв нь нийт уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл ба бусад зардалд зарцуулагдсан. Концертод оролцсон уран бүтээлч 800, тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон болно.
Хэро энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад Баатар миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье.
Миний бие тус концертын найруулагчийн хувьд зарим шүүмжлэлд хэдэн үг дайя.
Энэ жил миний найруулсан концерт нь наадмын нээлт биш, теле концерт байсныг болон наадам хойшилсныг тодруулж мэдсэнийхээ дараа зарим судлаачид наадмын хүндэтгэлийн ёс жаягийг нэхэх хэрэгтэй байсан болов уу. Нэгэн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж байхад төрийн наадмын жаяг ёс алдагдсаныг судлаач та бүхэн шүүмжилсэн үү? Наадмын нээлт бол Төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л журам дэгээр зохицуулагддаг, Монголчууд төдийгүй дэлхий нийт анхааран хардаг ёслол.
Наадмын нээлтийн үеэр төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж явсан, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний суудалд заларч асан нэгэн Үндэсний их баяр наадмыг тасалдуулах, харлуулах бүх зүйлд оролцож, ард түмнээ талцуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй!
Би уран бүтээлчийн ёс зүй, авьяас, гүйцэтгэлийн ур чадвар гурвыг ямагт хүндэтгэдэг.
Бидний бүхнээс эрхэмлэн дээдлэх учиртай Монгол үндэстний дархлаа болсон ёс заншлууд маань, улстөрийн намын 100 жил, өнө эртний уламжлалтай Монгол наадам хоёроо ялгадаггүй сошиалаар хийрхэгчдийн амны бай болж байгаад харамсч байна. Мөн төрт ёсны хүндэтгэлт Монгол наадмын уламжлалыг бусниулан дэвж сагсалзаж явсан зарим хүмүүс ч нас намбаа мартаж, ёс уламжлалаа дээдэлдэг монгол түмний буянаар төдий зэрэгт хүрснээ үл хүндэтгэж, учир мэдэхгүй залуусыг турхирч байгаа нь бүр ч эмгэнэл юм.
Улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц түүх, соёл, ёс заншил, үндэсний сэтгэлгээгээ илэрхийлсэн уламжлалт үндэсний баяртай байдаг.
Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэстний сэтгэлгээ, өв соёл, үнэт зүйлсийн илэрхийлэл. Энэ цаг үед Монголчууд бид, ялангуяа уран бүтээлчид бид үндэстний дархлаагаа хамгаалах их сорилтын цаг үетэй нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, бидний уран бүтээл энэ зорилгод чиглэх ёстой гэж боддог.
Монголын нууц товчоонд өгүүлснээр Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хорхунуг Жубурын хөндийд хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл дэвслэн бүжиглэв хэмээн өгүүлсэн байдаг нь яавч гансарсан гиюүрсэн сажилсан аялгуу байхгүй, харин ч морин дэл дээр салхи дөрцаглан хурдалдаг Монголчууд эрч хүч, цоглог, хурдан хэмнэлд цэнгэн нааддаг байсан нь тодорхой биз! Хуурын татлага, Уртын дууны шуранхай! Товшуурын аялгуу, Зурхайгаас гарах морьдын төвөргөөн мэт монгол бүжгийн хэмнэлд
Монголчууд “Сэрсэн тал” мэт гүн нойрноос сэрж, шинэ цаг үед хөгжил дэвшлийн амин хүч нь болоосой гэдэг санааг миний бие өнгөрсөн жилийн наадмын нээлт болон энэ жилийн концертэд шингээхийг хичээсэн. Бид бэртэгчин гүн нойронд автаж ханалаа.
Монгол Улс ашид батжиж, Монгол наадмын хэлхээ үүрд тасрашгүй үргэлжлэх болтугай.
Жич: Мэргэн үзэгч таны сэтгэл оюуныг чилээсэн хэсгүүд засварлагдан удахгүй хүрэх болно".
Сэтгэгдэл ( 73 )
Lalar
цалингүй ажилсан гээд байсан өгчихсөн бол арай дээр юм үзэх байж дээ. сэтгэлгүй юм бэ
Ийм юм хийснээс огт хийхгүй байсан нь дээр байсан юм\n \nБи лав наадмын гээлт гэж юм огт хүлээгээгүй бөгөөд коронагийн эсрэг тууштай арга хэмжээ аваасай, төрийн өндөр албан тушаалын хүмүүс буруу хийсэн бол буруугаа хүлээж, зөв хийсэн зүйлээ ингээд зөв гэдгийг ард түмэндээ тайлбарлаж, нас гөгчсөн иргэндээ эмгэнэл илэрхийлж, хойшдоо ийм арга замаар бэрхшээлийг ингэж давж, улс орноо рөгжүүлэхэд иргэд минь ингэж оролцоорой гэж зөв зүйлд уриална гэж л хүлээж байсан болно.
БАБА брэнд-ийн реклам шиг санагдсан ш дээ. Ямар ч цаг хугацаа давчуу байсан уран бутээлч хүн бүтээж байгаа дүр, дуулж байгаа дууныхаа түүх энэ тэрийг нь судлах л ёстой биз дээ. \n\n
Ингэж бичлээ гээд хэн ч итгэхгүй. Нүүрээ нуусан гөлөг шиг байснаас шууд live хийж ярь.
Nohoi.zow l helsen baina.Baatar chi bol adgiin shaar shuu.bugsiig utgaar ni dolooj,teriigee busaddaa sain zaaj ugsun.
Баатараа.Одоо олон юм гонгигноод яахав,хөлсөөр өөрийгөө өмөөрүүлж бичүүлээд хэрэггүй. Хэни нь хэнвэ гэдгийг хүмүүс мэддэг болсоон. дүүгийнхээ хүчээр олсон хэдэн бороо зүгээр идэж уугаад дуугуй суулдаа. Чи л болохоос үнэ,хөлсгүй ажллаа юу,Хэн үнэмших юм.Ажил хийсэн бол түүндээ тохирсон хөлсөө авах ч ёстой өгөх ч ёстой.Энэ хэм хэмжээнээс хэтэрч хомгойч явдгийг чниь л шүүмжлээд байгааг ойлго оо
Элбэгдорж туг тойрч дэвсэн юм чинь бид юу ч хийсэн хамаагүй гэж барьцаад бгаа юм уу. Харин муу зүйлийг жигшиж сайныг дагах ёстой бус уу Баатар нэртээ. Толгой чинь том ч таори чинь өчүүхэн бна даа.
Өнгөлөг, цоглог сайхан болсоон, оролцсон бүх оролцогдод баярлалаа.
ES SSaid= erh medel mongo! Bigeer ovdson shalihgui amitan
Tsag yee oloogyi toglolt nairuulj xiisnee yu gej tailbarlax ve ? Es juramtai Evropiin uls ornuudad baigaliin gamshig dairan ongorch yert avtaxad l byx bayariin arga xemjeenyydiig zogsooj tug boxiilgoj gashuudal zarlaj baina !Mon l yalgaagyi tednii uls tunxaglasanii bayar !
ЗАЛЬТ ХУВАЛЗ
марзан шаравын зургийг бүтэн үзэж ойлгосон монгол хүн бараг байхгүй гэхэд болно доо тэгэхээр бид оюуны хоосролд ороод байна музейнүүдийг үнэгүй болгож бага насны хүүхдүүдэд урлаг уран сайхан гэж юу байдгийг багаас нь мэдрүүлмээхр санагддаг юм Орос улс соёлоороо болон бичиг үсэг ном унших талаараа дэлхийд нэг гэдэг биз дээ хүүхдээ цэцэрлэгт байхаас нь эхлээд музей үзүүлээд сонгдог урлаг үзүүлээд байдаг ь учиртай гэж бодддог
манайхан ажил хийсэн хүмүүсээ шүүмжлэх их дуртай юмаа гэтэл ажил хийх хүн олдохгүй болсон юм биш үү Баатар найруулагчийг хүндэтгэдэг шинэлэг зүйл эрэн хайдаг уран бүтээлч гэж үздэг Бид нар хуучин хэдэн киногоо үзэхээс өөр харах зүйлгүй баахан шүүмжилсэн хэт мэдэгч нартай л болж дээ
Мундаг найруулагч юмаа. Амжилт
шинэлэг өнгөлөг харуулах хүсэлтэй хүмүүст таалагдсан зарим хэтэрүүлгээ шүүмжлэл хүлээж аваад засна биз дээ
Зугээрээ санаа зоволтгуй ихэнх хумууст таалагдсан шуу хумуужлийн эсрэг биет тогтсон хумуусийн уг хоби сонирхол. ес суртахуун л юм л даа
Данхан толгойт дүүтэйгээ нийлж ард түмний мөнгийг идэх үү чи.Ямарч боловсролгүй кино урлагийн дээд сургууль төгссөн диплом хуурамч гэсэн үнэн болж байгаа шүү.Ийм ерөнхий сайд гэж юу байсын ЗАЙЛААРАЙ
Хэро энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг байхад сонгон шалгаруулсан нь Ашиг, Сонирхолын зөрчилтэй байна. Ийм байхаараа л ямар нэг үйл ажиллагааны төсвийг хэдэн дахин нугалж иддэг биз дээ. Угаасаа ашиг чинь хэдэн зуун саяар тоологдох юм чинь цалин авч яах вэ дээ, тээ.
buu demiir dald or tegeed amaa tat
Хийсэн зүйлийг гутаах, хийхээс 100 дахин хялбар. Шүүмжлэгч ухаантнуудаа.
Жингийн цуваа явж, жингэрийн ноход үлддэг гэдэг үг бий. \n
Өөрийнхөө хийсэн ажилд өөрөө л тайлбар хийнэ шүү дээ малнуудаа.Хүний хийсэн юмыг хуцалтгүй зүгээр үзээд сууж чадахгүй бол хохино.Шүүмжлэхийн донтонгууд бол өөрсдөө юу ч чадахгүй хошуу нь дугардаг салбадайнууд л байгаа.
Ish BatUul buriadiin zan zanshlaa medej baital estoi tui bailgui. Naad humuus chini hamag eos zanshil hel soyoloo martsan hen ch bishuud bolood udaj bna shuu dee. Chi tednees ogthon ch galgaagui.
За буриад найранд очвол дээл палаж л өмсөж болохгүй юм бна. Шалваар өмд өмсөөд сарлаган дээрээ таг наалдаад суучихая. Тэнд амьдарсан хүн хэлж бна шүү, буриадууд та нар уурлах хэрэггүй. Тэрний оронд эмэгтэйчүүдийнхээ хормой хотыг сөхөж, эрчүүдтэйгээ нанчилдаж ухаан мэдрэлээ алдсан марзан ”найр” хийдгээ л больвол дээр.
Ene ajliig hiihed uneheer ali talaaraa juldsan hun boloh ni hiisen yumaaraa ch ene ogson yariltslagaaraa ch il tod medegdej bna. Tuuh, soyol, ugsaatan ard tumnii zan zanshil, toriin jayag deg, huvtsasnii zagvar, hool und zan uiliin hev mayag , undestnii ontslog setgehuin yanz baidal geed unshij sudlah hargalzaj uzeh yum ochnoon baihad ene hooson tolgoit yaj diilehev. Zahiin irged tuuh tuuh soyoliin medlegtei terniigee dagaad ondor huleelttei.
Kkkkk.
zssssss...odoo tailbat xerguieeee,,,bitgii eks erunxiilugch ruu buruu chixeed bai,,,mu ch sain ch Mongol ulsiin erunxiilugch,Chinii xajuud xiisen buteesn yumtai xun,,,xol ochij dongos
zssssss...odoo tailbat xerguieeee,,,bitgii eks erunxiilugch ruu buruu chixeed bai,,,mu ch sain ch Mongol ulsiin erunxiilugch,Chinii xajuud xiisen buteesn yumtai xun,,,xol ochij dongos
zssssss...odoo tailbat xerguieeee,,,bitgii eks erunxiilugch ruu buruu chixeed bai,,,mu ch sain ch Mongol ulsiin erunxiilugch,Chinii xajuud xiisen buteesn yumtai xun,,,xol ochij dongos
өөрийгөө өмөөрөөд байх юм хамгийн арчаагүй адгийн хүний зан, иргэд бүгд урлаг мэдэх албагүй, гэхдээ юмны наад цаадахыг ойлгоно. Ард түмнийг доромжлох хэрэггүй. Цаг хугацаа давчуу чанаргүй юм хийснээс болчихгүй дээ. ёстой л банхар нохой шиг сэтгэхүйтэй юм. Мөнгөний төлөө ажилласан өчүүхэн алиа салбадай нар.
2020-2021 он дараалан ард түмний олонх Баатар найруулагчийг ашиг сонирхол болон хэт айл гэрийн наадам шиг найруулгыг огт хүлээн зөвшөөоөхгүй байхад яагаад заавал зөрөөд байдаг юм вэ? Улс төрч нарын тоглоомын зэвсэгийг мэдсээр байж хөхүүлэн олны эрх ашигийг дэвслээд зөвхөн мөнгө нэр алдар нөхөрлөл гэдэг нэрийн доор арчаагүй байдал олны дургүйцэлийг төрүүлээд байх юм. Авьяасаа буруу тийш хөдөлгөж ард түмэн эх орны суурь язгуур эрх ашгийг зөрчсөн сонгуулийн үеийн драмм чинь илэрхийлээд байна даа
Ажил хийсэн хүний алдааг харлуулж худлаа хов баздаг гарууд шүү дээ. Энэ наадмын нээлт биш теле концерт гоёхон болж оролцсон бүх уран бүтээлч нарт баярлалаа. Укагийн хувцас бол гоё бсан аа орчин үетэйгээ амьдараач ээ шинэлэг хувцас
tsar tahaltai bhad yun 100jil ve hiihgui geed anhnaasaa helehgui yasiin mongo tsagaan nud ulaan gegcheer yach bsan mongoo avaad hiisen yum bol sain buteel hiihgui yasiin tosov ni hureggui geed avsan holsondoo taaruulj hiisen uum bna l daa. yu ni medegdegui baahan zavsan yumnuud l bna lee nogoo urgun uudam tal deer zai barih social distance haachsan yum be!?
Хаха Элбэгдорж муу нэртэй болохоор түүний нэрийг хавчуулчуул хүмүүс өөрийн муулахаа болиод Ээбий руу ханарчина гэсэн нөгөө хар пиарын бохир технологио бас ярилцлага даа ашиглачжээ. Энэ удаа 100 хувь чиний чадвар муутай бүтээл байсан. Чи чадваргүй юм байна. Чи одоо явсан нь дээр.
Хормой хот сөхөхөд хоног хугацаа түй ч хамаагүй ээ. Биеэ өмөөрч сагсалзсан гар вэ яадаг
сайхан болсоон амжилт хүсье дэмжсэн хүмүүс зөндөө байгаа гэдгийг битгий мартаа
Энэ мэт доромжлол ирэхийг бараг мэдэж байсан биз. Зориг гаргаж үндэсний уламжлалт ойдоо сэтгэл гаргасан хэмээн талархаж байна. Хийсэн хүн л шүүмжлүүлдэг. Хийн чадаагүй нь шүлсээ сайн үсчүүлээд аваг.
Сагсалзсан юмнууд л байна лээ.Ука маанагаас эхлээд
Хөөх, гэв гэнэт ямар олон буриадын түүх соёлын экспертүүд Монголоор дүүрэн бий болоо вэ!? Хормой сөхсөн, хувцас энэ тэрийг шүүлжилж суухаар нийлээд ядаж Дорнодоо хөгжүүлээч. Тэгээд ч ер нь монголчуудын сэтгэлд нийцэх зүйл огт байхгүй ээ. Хийхээр хийчихлээ, ингэж тэгж хийсэнгүй, ийм тийм байх ёстой гэнэ. Хийхгүй байхаар хийсэнгүй гэнэ. Ажил хийсэн нэгнийгээ дандаа шүүмжилдэг, элдвээр хэлнэ. Ийм хачин тамын тогооны сэтгэхүйгээсээ салж чадахгүй видео энэ тэр голж шилээд суухаар яаж хөгжих вэ дээ!
Куцоо
Тэр Батүүл, Бямбасүрэн гуай гэсэн хүмүүс чинь Буриад ахуйгаас холдсон хүмүүс шүү дээ дээгүүр нисээд байлгүй мэддэг хүмүүсээс нь зөвөлгөа авах байсан юм. Чамайг бол харсан юм шиг мэдэж байна. Бүхэл бүтэн Буриад зоны соёлыг Шагайд даатгаж байдаг мөн тэнэг хүн юм даа чи
..болоод өнгөрөнөө муулж цагаа барж сэтгэлээ хямраахаар, хойшид яаж хийх яавал олны сэтгэлд нийцэх талаар бодлоо уралдуулаач...\n
Хүнд ойлгогдохоор юм хийж чадалгүй араас нь тайлбар хийж суугаа нь өөрөө бүгдийг хэлээд өгч байна бус уу, тааруухан л юм хийсэн гэсэн үг ш дээ
Ashig sonirhol gedeg chine ene shu uuruu ch helj bn ingej adluulan barin uhej hatan mongo oloh don shuglej yamar hereg bgaan duu chine zasgiig terguulj baina ah ni ene udaad bolii geed er hun shig tatgalzaj yagaad boldgui yum be ene chine l es zui zarchim alddagdsan mongolchuudiig basamjlan taltsuulsan uil ajillagaa ene uildel chine l ard olnii zevuutsliig turuulj bnshde chamaag hiisend l gol asuudal bnshde odoo hay l da tegvel heniig ni yu gej heleh ni hamaaguishde uur deeree ingej ih gal duudah tiim ih duusdgui shunal uu
Өөр найруулаад явчих амьтан алга уу!! Нэг л шамбааралдсан багшралдсан гол утга санаа гээд бүх юм нь авцалдаагүй !!! Залхаж бна...
Үхсэн ацны чинь салбадай минь чамаас ийм л юм гарна. Оюунэрдэнээсээ хэдэн төгрөг авснаа хэлээч чи элбэгээ рүү чихээд бна аа монгол даяараа чамайг мал гэдгийг чинь дуудаж бна
”Херо” гуай та яасан олон үгтэй юм.Дүүгийнхээ хичээл зүтгэлээр хэдэн юм олсон бол болоо юм биш үү?Наадам хийсэн сэтгэгдэл төрүүлэх гэж өөрөө өөрийгөө хуурч сууснаас хөдөө явж агаарт гарсан дээр гэх сонголтыг маш олон хүн хийж. Ихэнх нь үзэгчгүй наадпам гэгчийн юуг ч үзэхэв гээд УБ-чуудын дийлэх хөдөөгийн сайхныг зорьсоон.Ах дүү 2 ард иргэдээ бишгүй хуурсаан одоо болноо ккк
Араас нь бүтээлээ тайлбөрлах бол муу найруулагчийн шинж юм.
НОВШ МИНЬ ЧАМАЙГ ТАЙЛБАР ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ МАГТААДАХ ГЭСЭН ҮҮ??? ҮГҮЙ ЭЭ МИНИЙ МАНГАР БАНКАР АА ТЭГЖ ХОЙЛОГТОХГҮЙ ШҮҮ??? ЗАСНА ЗАСВАРЛАНА Ч ГЭХ ШИГ... ЧАМАЙГ ДҮҮТЭЙГЭЭ ИХ ХУЦАЖ ДАЛЖИЙГААД ДАЛЖИГНААД СОЛИОРООД МӨНГӨНДӨӨ ХАХАЖ ЦАЦААД АРД ОЛОН НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛООД БАЙНАА ГЭЭД БАЙНА, ОЙЛГОВ УУ? ХЭНТИЙН МАНГАРУУД АА ЯАСАН ИХ ХЭЛҮҮЛДЭГ КУЦАН ТӨЛӨГНҮҮД ВЭЭЭЭ???
hunii naimaachin hujaashig malgai tolgoi ni yuuch umustsiin
Энэ Баатар гэдэг хүн жинхэнэ урлагийн хүн мөн үү Ямар ч судалгаа, урлагийн мэдрэмж байхгүй хэдэн савсганасан хачин доромжлол хийчихээд өөрийгөө битгий зөвтгөөд бай.
Угаасаа урлаг ойлгодоггүй хүмүүүсл шүүмжилж байгаа.Олон хүний хөдөлмөр зүтгэл шингэсэн бага хугацаанд түүх соёлоо харуулсан байна лаа.Хувийн ашиг сонирхолтой хүмүүст таалагагдах албагүй
Ямар олон юм ярьдаг юм. Хэлий хугацаа бага ч гэсэн урөн бүтээлчид сайн ажилласан байна. Харин найруулга гэж авах юм алга. Хэт их хүн цугларсан базгалдсан л юм. Бид юу ч ойлгоогүй, юу ойлгох байсан бэ
Huue mi duu bolio .teatrt gants kontsert nairuulsan turshlaga bna uu.100 erhem newtruuleg hiij bsn g chin sanah yum bn ..dutah yostoi yumandaa dutaj bai .
za bolioroi doo, mongolchuud sarlagiig hezee tegej tvbduud shig bainga unaj baisan yum be dee. buriaduud barag sarlag unaj baidagui l da. deer naadamiin neelt ene terd heden tsaatanii bvjig tsaa nariig oruuloh yumaa. getel ted tvreg 500 han hvntei ard tvmen ch de.gadaadiinhan bidenii tsaa buga mallaj urtsand amidardag gej bodonoo. ene bol mash buruu oilgolt toruuleed bnaa. end baahan salbagnaj navsagnaj hvmvvs baih yumaa. arai dendvv bainaa..
Xolxon baij boloxgui bna uu. Dvv chin ajlilaa xiig l dee gai bolood yavax yum
Төрийн наадмын концерт гэхэд агуулга, хэлбэр аль аль нь сул, зүгээр хөөрсөн сагсалзсан нүд хуурсан зүйл хийчихээд өөрийгөө битгий өмөөр дөө. Чамайг Монголдоо хайртай, түүхээ мэддэг, юм уншсан залуу гэж бодсон чинь түв түүхий, дүр эсгэсэн, менежмент холбоо сүлжээ сайтай зураач л байсан юм бна лээ. Зураач гэдгийн учир нь юм мэдэхгүй залуусын нүдийг хуурахдаа үнэхээр мэргэшсэн нь илт байна. Түүхээ ёс заншлаа мэддэг хүн Укаг ингэж хувцаслуулж, хоймроо залахгүй ээ. Ёр зөн гэж байдаг даа. Юуг ёрлоод байна вэ?
Makhan tolgoit duugeesee avaad munan tolgoit akh ni nairuulsn bolno
Khachin uym khiicheed uy geed khutsaad baigaan chaddag khuneer ni khuilgekhgui makhan tolgoit
Юм бол хойд хар овоо гэдэг шиг Элбэгдорж руу дайрдагаа боль.Ах. дүү чинь тэгж хэлж байна уу. Явуургүй баримтгүй мэдээлэлээр хоол болгож байна. Монголын нэг өдөр зургийг дутуу уншжээ. Уг санаа хэлхээс нь гүнзгий юм шүү . Өнгөц ойлгосон нь хийсэн кино коцертоос харагдаж мэдрэгдэж бна. Гэхдээ бага давчуу хугацаанд хийсэн гэдгийг ойлгож бна. Манай СЯ ,засгийн газар ажил мэддэггүйн гай. Уран бүтээлиын амжилт хүсье.
Элбэгдорж хутгуур бас л оролцжээ
eldev muu muuhai,gaj zyil syidtei ajiglagdsangyi.ger zuur amarch bga bidend bol sonin saihan l bsn.aldaa madaggyi ,tugs tuguldur yum ene tsagt hovor bizee,ter tusmaa bogino hugatsaand bol.nariin shiriin zyiliig ni medehgyi ch yhen hatan muulj,hereldej alaltsaad bh shaltag yu bgan?hetiidsen doromjlol,yzen yadaltaa bolih yumsan daa ..taalagdaagyi bol ter l biz.byh hynd bygdiig taaruulj taalagdana gej haa ch bhgyi.bolood ungursun.heryyl uruulaa boliod,uvdchilgyi,ajil turluu sain hiitsgee,uvulduu beld.hetsyy l bh bolov uu..
Баатар сайн хийсээн улс төр гэж заваан юмаа. Найруулж чадаагүйдээ хорсоод тэр хүмүүс чинь бичүүлж байгаа нэгийгээ ингэж бичүүлдэг танай урлагийхан шүү дотроосоо
baatar mash sain nairuulsan, Ter Naranbaatar geed arhi uudag garin hajuud medremjtei zaluu uhsen ataarhuu hulgaichuud odoo naad sedwee hayach bagihand ni bayr hurgie
Chicagod bar restaurantuudad bituu zaluuchuud bujigleh ni bujigleed bud maskgui tavdah hagas saind bugd l showddag!! Bugdeeree vaccined hamragdsan!!Corona avsan humuusiin too buursaar... Manaihan pfizer,Moderna 2 shattai vaccine hiilgesen bol naadamaa maskgui temdegleh baisan!!Deglemee bariad naadamaa hiih l heregtei baisan!!
Баярын концерт гэж бодсон ч сэтгэлд багтахгүй байгаа юм. Өөрийгөө өмөөрөх хэрэггүй дээ. Чиний ухааны цараа арай л дутаад байх шиг байгаа юм. Маш муу болсон байна даа. Жаал юм уншиж судлаад дараа нь төрийн хэмжээний урлаг соёлын арга хэмжээг найруулна байгаа залуу минь.
Муу новш минь тэр бөгс долоогч дүүтэйгээ зайлвал таарна
safsfewew
Сэтгэгдэл гаргахгүй
Иргэд гомдож байна
Хэн ч чамайг гутаах гэсэндээ шүүмжлээгүй байх. Хичнээн ”NO naadam” ч гэсэн Ард иргэд аятайхан юм үзэхийг хүссэн. Харьцангүй хорионд дэглэмтэй л байна. ЧИ АРАЙ ГЭХЭД АРАЙ МУУХАЙ ЮМ ҮЗҮҮЛСЭН. Укагын дуулсан дуу өмссөн хувцас нтр бол Улсын наадмаар айл гэрийн хойморьт гарах зүйл биш !!! Үүнээс хойш Монгол хүний билиг дэмбэрэлээ бодож Ука мэтийн муухай юмнуудыг наадмаар айлын хойморьт бүү гарга !!!
Юм хийсэн хүнээ мэрж , доромжилж , хов жив болгодог сүйрцэн ард түмэн ЭБЭ ч хорыг хутгаж өгнө дөө төрөөс төрсөн тэрбумтан хүзүүгүй хулгайч.