Канье Уэст нэрээ Йе болгож өөрчилнө

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Рэппер Канье Уэст Лос Анжелес хотын дээд шүүхэд нэрээ Йе болгож солих хүсэлт хүргүүлжээ. Канье Уэст овоггүйгээр  зүгээр Йе хэмээн дуудуулах хүсэлтэй байгаа бөгөөд сүүлийн нэлээд хэдэн  жилийн турш олон нийтийн сүлжээнд өөрийгөө тус нэрээр дуудаж ирсэн юм. Мөн түүний 2018 онд гаргасан цомгийнх нь нэр “Йе” (“Ye”) билээ.Канье өмнө нь нэгэн радио нэвтрүүлэгт зочноор орохдоо “Йе” гэдэг нь зүгээр ч нэг нэрийн  товчлол биш  шашны утгатай үг хэмээж байсан юм.

Тодруулбал, “Йе” гэдэг үг Библийн сударт хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд “чи” гэсэн утгатай аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.169) 2025 оны 03 сарын 13

Еэ гэж галиглана. Орос галиг нь Йе. Бид оросыг ширхэгчлэн дуурайх албагүй.

1  |  0
Top