К-ПОП хамтлагийн анхны монгол дуучин

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Энэ сарын 8-нд Өмнөд Солонгосын хөвгүүдийн MEGAMAX хамтлаг уран бүтээлээ эхлэж байгаагаа зарлаж, арга хэмжээ зохион байгууллаа. Зургаан хүнтэй тус хамтлагийн нэгэн гишүүн нь монгол залуу Б.Баасанхүү бөгөөд칸 (Kan) нэрээр урлагийн замаа эхлүүлж байна.

Б.Баасанхүү 1999 оны нэгдүгээр сарын 1-нд Улаанбаатарт төрсөн. Тэрээр сэтгүүлчдэд “Багаасаа К-Поп дуучин болох мөрөөдөлтэй байсан тул ганцаараа БНСУ-д ирсэн. Дөрвөн жил энд амьдарч байгаа тул хэлний асуудал байхгүй” гэж ярилаа.

Б.Баасанхүү – 186 см өндөр, 74 кг жинтэй. Цаашдаа дуучин, бүжигчин, модель, жүжигчний ажлыг хослуулах гэнэ.

MEGAMAX хамтлаг 2021 онд In Media A&D агентлагт байгуулагдсан. Наймдугаар сарын 25-нд "Painted Love" цомог гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hii :p(66.181.182.11) 2025 оны 06 сарын 05

Аан олон юм судалсан шүү

2  |  0
Hii :p(66.181.182.11) 2025 оны 06 сарын 05

Аан олон юм судалсан шүү

2  |  0
Hii :p(66.181.182.11) 2025 оны 06 сарын 05

Аан олон юм судалсан шүү

3  |  0
Bolroo(66.181.161.56) 2025 оны 06 сарын 26

Amjilt

6  |  0
ee(124.158.68.139) 2025 оны 06 сарын 26

ene hol yvahgue archagu

3  |  9
Нууц(172.69.252.142) 2025 оны 04 сарын 02

Анхны монгол айдол биш шүү. Анхны эрэгтэй монгол айдол

5  |  2
Top