ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Өнөөдөр 2021.09.15. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандлаа, 19 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Улс орнуудаас Энэтхэгт Инженерүүдийн өдөр бол Азербайжанд Үндэсний мэдлэгийн өдөр, Гватемала, Гондурас, Коста-Рика, Никарагуа, Сальвадорд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Испанийн жүжигчин Кармен Маура, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Томми Ли Жонс, гурван удаагийн Оскарын эзэн, найруулагч Оливер Стоун, Их Британийн жүжигчин Софи Даль, Том Харди, Сассексийн гүн, Их Британийн хатан хааны ач хүү Харри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946: Болгар Бүгд найрамдах ардчилсан улс болжээ.

1949: Конрад Аденауэр ХБНГУ-ын анхны канцлер болов.

1959: Никита Хрущёвын АНУ-д хийх 13 өдрийн айлчлал эхэлжээ.

1997: Google.com домен бүртгэгдсэн байна.

Мөн Нью-Йоркт еврейн дурсгалын музей нээгдэв.

2000: Сиднейд Зуны олимпын XXVII наадам нээлтээ хийжээ.

2007: Перуд нууцлаг солир унажээ.

Өнөөдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Тухайн өдөр бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу. Замд гарах, худалдаа наймаа хийх, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, насны хүчийг арвижуулах, усан засалд сайн. Харин эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top